зөвлөгөө

Дүүжин ресторанаа хаалгасан Т.Эрдэнэцогт: Монголд Танил талгүй бол бизнес явахгүй юм байна

Их тэнгэрийн амаас зүүн тийш “Туул гарден”-д кранаар 45 метрийн өндөрт өргөж байрлуулсан агаарын ресторан үйл ажиллагаагаа эхлээд нэг хоноод хаагдсан билээ. Тус рестораныг ажиллуулахыг оролдсон Т.Эрдэнэцогтын хэлж буйгаар бол олон улсын “Sky dining” сүлжээ ресторанаас зөвшөөрөл авч стандартынх нь дагуу Улаанбаатар хотод нээлтээ хийн “UB in the Sky” гэж нэрлэсэн аж. Улмаар нээлтээ хийхийн урд өдөр зураг авалт хийж цацжээ. Гэтэл уг зураг хуудас цахим орчинд тархсантай холбоотойгоор нийслэлийн МХГ-аас төлөөлөгчид ирээд үйл ажиллагааг нь хаачихсан гэнэ.

Ингээд “UB in the Sky” төслийг санаачлагч Т.Эрдэнэцогттой цөөн хором ярилцсанаа хүргэж байна.Та агаарын дүүжин рестораны санааг хаанаас олж байсан бэ, анх хэзээнээс эхэлж төлөвлөсөн бэ? -Шанхайд аялж байхдаа агаарын дүүжин ресторанд хооллож байлаа. Тухайн үед Монголдоо яагаад ийм ресторан нээж болохгүй юм бэ гэж бодсон. Түүнээс хойш 2017 оноос эхлэн удаан судалгаа хийж төлөвлөсний эцэст Хятад улсаас стандартаа худалдаж авсан. Яг зориулалтын краныг Хятад улсаас худалдаж авч угсарсан. Цонжин болдог, Хөвсгөл далай болон хотын төвд гээд гурван газар төлөвлөөд байж байлаа.“UB in the Sky”-н үйл ажиллагаа яагаад зогсох болсон бэ? -Маш олон сар төрийн бүх түвшний байгууллагуудаар явж таван сар уйгагүй гүйсний эцэст зөвшөөрөл өгсөн.

Зураг авалт болон нээлтээ хийсний дараа дөрөв хоногийн захиалга дүүрч олон газраас санал ирсэн. Гэтэл яг маргааш нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын ахлах байцаагч Г.Эрдэнэхүү ирээд “Монгол Улсад мөрдөгдөх ийм стандарт, дүрэм байхгүй. Үйл ажиллагаагаа түр зогсоогоод стандарт батлуулаад ир” гэж явуулсан. Европ, Хятад руу холбоо бариад стандартыг нь монголчилж буулгаад батлуулаад өгтөл одоо дүрэм хэрэгтэй юм гэнэ. Монгол Улсад иймэрхүү мөрдөгддөг дүрэм байхгүй, Өөрсдөө дүрмээ батлуул гээд буцаасан. Зөвшөөрөл өгөх болохоор хэдэн сар хэн ч мэдэхгүй, хаах болохоор бүгд би мэднэ гэх юм. Танил талгүй бол Монголд бизнес явахгүй юм байна.Агаарын дүүжин рестораныг аюулгүй байдал хангаагүй, эрсдэлтэй гэсэн шалтгаанаар хаалаа гэсэн мэдээлэл интернет орчинд их тархсан байна лээ.

Энэ талаар? -Мэргэжлийн хяналтаас хуулийн зохицуулалт гартал түр хугацаанд үйл ажиллагаагаа зогсоо гэсэн байж өөрсдөө интернэт орчинд амь насанд аюултай эрсдэлтэй гэсэн худал ташаа мэдээлэл тараасан байсан. Энэ талаар би гомдол гаргаж явна. Манайх аюулгүй байдал дээрээ маш сайн ажилласан байтал. Зөвхөн краны тестийг хийж гурав хоносон. Кран нэг өргөлтөөр дээш гарахад л сая 500 мянга болдог. Улс орондоо сайхан юм хийе, хөгжүүлье гэхээр Монгол Улс үнэхээр бизнес эрхлэгчдэдээ ээлгүй улс юм байна. Бусад улс оронд хийж бүтээгээд болоод байхад манайд улсад яагаад болдоггүй юм бэ. А.УРАНГОО Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОН

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!