зөвлөгөө

Ургац хураалтад оролцмоор л байна, даан ч…

Улсын хэмжээнд энэ онд нийт 616 мянга га талбайд тариалалт хийсэн бөгөөд үүний

416.8 мянгад нь үр тариа
385.1 мянган га газарт улаан буудай,
19.1 мянгад нь төмс,
9.4 мянган га-д хүнсний ногоо,
86.4 мянган га-д тосны ургамал,
80 мянган га талбайд тэжээлийн ургамал,
4.7 мянган га-д жимс, жимсгэнэ
тус тус тариалсан байдаг.

Жилийн жилд тариалалтаа сайн хийх хэрнэ хураахдаа хойрго, төлөвлөлтгүйгээс болж цас, бороонд даруулах, хайруулах, цан цохиулах зэргээр 60-80 хувийг нь хурааж авдаг нууц биш. Тэгвэл намрын ургац хураалтад 8000 хүнийг гэрээгээр авч ажиллуулах хүсэлтийг орон нутгаас ирүүлээд байгаа гэх мэдээлэлтэй зэрэгцээд ургац хураалтын ажилд оролцох иргэний нэг өдрийн хөдөлмөрийн хөлсийг

50 мянган төгрөгөөр тооцохоор төлөвлөж буй сурагтай. Мөн их дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнууд, цэрэг, сонсогчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулах чиглэлийг уржигдар буюу 8 дугаар сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаас өгсөн гэж байгаа.

Тэгвэл өнөөдөр барилгын туслах ажилтны нэг өдрийн хөлс 60-80 мянган төгрөг. Барилгачид уртасгасан цагаар буюу 10-12 цаг ажилладаг ч ажиллах нөхцөлийн хувьд арай дээр орчинд ажиллаад тэр хэмжээний мөнгө авдаг.

Харин ургац хураалтад ажиллаж байгаа нөхөд тоос шороотой, цас бороо, шуурга, халуун, хүйтэнд буюу товчхондоо хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилладаг.

Хэдийгээр хувийн хэвшлийнхэнтэй гэрээ байгуулж ажиллуулна гэж байгаа ч төр засгаас дорвитой анхаарахгүй бол ажлаа хийлгэж хийлгэчхээд мөнгөө өгөхдөө ЛУУ УНЖДАГ “-ийг мартах учиргүй бөгөөд “Ургац хураалтад оролцмоор л байна. Даан ч цалин нь дэндүү бага юм” гэж ярьж байгааг ч бодох л учиртай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!