Корона Вирусийн Халдвар 2 Дахиа Авсан Иргэн Ийнхүү Ярьж Байна. ЗААВАЛ УНШ

Коронавирусийн халдвар авч, эдгэрсэн хүн дахин халдвар авах уу. Онолын хувьд энэ нь боломжтой тул олон улсын эрдэмтэд аль хэдийн судалгаагаа эхлүүлээд байна. Үүгээр ч зогсохгүй хэд хэдэн оронд нэгэнт эдгэрсэн хүн дахин халдвар авсан тохиолдол цөөнгүй бүртгэгдэж буйг гадаадын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэгвэл яг ийм асуудалтай тулгарсан иргэн бидэнд хандсан юм. Тус иргэний хувьд эхний удаа халдвар авч, гэрээр 14 хоногт тусгаарлагдан эмчлүүлсэн байна. Тусгаарлалтын 14 хоногоо дуусган шинжилгээ өгөхөд сөрөг гарсан тул энгийн амьдралдаа буцаж оржээ. Гэвч үүнээс 15 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг гарснаар одоо хоёр дахиа тусгаарлагдаж байгаа юм.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Сайн байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулаач? -Сайн. Намайг Б гэдэг. Би 23 настай. -Та хоёр удаа коронавирусийн халдвар авсан гэж байна. Хэд хоногийн зайтай халдвар авсан юм бэ? -Тийм ээ. Эхний удаа халдвар авахдаа би хоёр ч газар шинжилгээ өгсөн. Хоёуланд нь эерэг гарсан. Ингээд 14 хоног гэрээр өөрийгөө эмчилж, тусгаарлалтын хоногоо дуусгаад дахин шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Гэвч 15 хоногийн дараа дахин эерэг гарч, одоо гэртээ тусгаарлагдаж байна даа. -Хаана шинжилгээ өгсөн бэ. Баталгаатай газар өгч чадсан уу? -Хагалгаанд орох шаардлагатай байсан учраас “Номун” гэдэг эмнэлэгт түргэвчилсэн шинжилгээ өгсөн. Гэтэл эерэг гарсан. Гэртээ хоёр хонож байтал ХӨСҮТ-ээс ирж PCR авахад дахин эерэг гарсан. -Та вакцин хийлгэсэн байсан уу? -Ямар ч вакцин хийлгээгүй ээ. Одоо эдгэрснээс гурван сарын дараа вакцин хийлгэх боломжтой гэж байсан. -Эдгэрсний дараа шинжилгээ өгөхөд сөрөг гарсан. Үүнээс 15 хоногийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг гарсан гэж байна. Ер нь эдгэрсний дараа PCR шинжилгээ өгөх хэрэггүй гэдэг зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа. Таны хувьд яагаад шинжилгээ өгсөн юм бэ? -Би төрөх эмнэлэг орох шаардлагатай болсон юм. Тиймээс дахин PCR өгсөн. Хорооноос бичиг авах ёстой байсан ч авч чадаагүй учраас аргагүйн эрхэнд дахин шинжилгээ өгсөн.