зөвлөгөө

Мөнгө Дууддаг Зураг Гэнэ Дээ…Бурзай Бурзай Бурзай Цааш Нь Түгээгээрэй

санхүүгийн зөвлөгөөг олон хүн шимтэн уншдаг. Түүнчлэн хүссэн бүхэндээ хүрч, хангалуун, сайхан амьдрахын тулд хүн бүр нөөц бололцоогоороо хөдөлмөрлөж, хичээдэг. Үүнээс гадна мөнгө дуудах шидийн аргад итгэдэг хүн ч цөөнгүй. Хямд түрийвч бүү авМөнгө зөв түрийвчинд үржиж, өсдөг байна. Тиймээс мөнгө байршуулах “сууц”-ыг зөв сонгох хамгийн чухал аж. Хямд үнээр худалдаж авсан түрийвчид эд тогтдоггүй гэдэг тул том, бага дэвсгэртүүдээр мөнгөө ялгаж хийх халаастай, боломжийн үнэтэй түрийвч сонгохыг ихэнх шашин, энерги судлаачид зөвлөдөг байна. Мөн хоосон түрийвч ядуу амьдрал дууддаг гэдэг учир түрийвчээ заавал мөнгөтэй байлгаарай.

Үүнээс гадна түрийвчинд байх хамгийн чухал зүйлийг нэг бол азын мөнгө аж. Анхны цалин, чухал хүний өгсөн мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн ашиг зэргийнхээ дээшээс авч хадгалаарай. Хэрэв шинэ түрийвч худалдаж авахаар төлөвлөж буй бол бүхэл мөнгө өгч, хариултыг нь хадгалах хэрэгтэй гэнэ. Мөнгө мөнгөө татдаг учир мөнгөтэй ирсэн түрийвч хоосордоггүй гэдэг байна. Харин түрийвч тань урагдаж, цоорсон бол яаралтай шинэчлэх хэрэгтэй.Хятадууд зоосоор мөнгө дууддагХятадууд түрийвчийн жижиг тасалгаандаа улаан утсаар холбосон гурван зоос хийдэг аж. Түүнчлэн дэлгүүрээс худалдаж авсан бүх сахиус, зоос зэргийг заавал ариутгах ёстой гэж үздэг. Ингэхдээ урсгал усанд нэг цаг, дараа нь давсны уусмалд гурван цаг байлгадаг байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!