Улаан дарс арьсыг цайруулах үйлчилгээтэй

Та бүхэндээ хаврын хуурайшил ихтэй улиралд арьсаа хамгаалж, чийгшүүлж арчлах зөвлөгөөг хүргэж байна. Эдгээр зөвлөгөөг хэрэгжүүлэхийг зэрэгцээ усаа тогмтол уухаа мартуузай. Бидний биеийн 75% нь уснаас тогтдог. Тэгэхээр хүн өдөрт дунджаар найман стакан ус уух хэрэгтэй бөгөөд нэг дор бус бага багаар балга балгаар уух нь биед илүү сайн шингэж өгнө. Биеийн тамираар хичээллэдэг, жирэмсэн, өвчтэй хүмүүс, хөхөөр хооллодог эхчүүд үүнээс илүү их ус уух хэрэгтэй.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Хаврын улиралд шороо шуурах нь элбэг учир арьс хуурайшдаг. Хэдийгээр таны арьс холимог, тослог байлаа ч энэ улиралд их бага хэмжээгээр хуурайшилт явагддаг. Тиймээс эхлээд тэжээлийн тосоо соль.
Харин дараагийн алхам бол гүний цэвэрлэгээ. Бүсгүйчүүд ихэвчлэн хоёр долоо хоногт нэг удаа арьсаа гуужуулдаг. Тэгвэл хаврын улиралд долоо хоногт нэг удаа гуужуулахад гэмгүй. Ингэснээр таны арьсанд шигдсэн гүний бохирдол ор мөргүй арилна.
Хүнсний соданд нүүрний арьсанд хэрэгтэй амин дэмүүд байдаг аж. Тиймээс оройдоо 3-5 минут битүү ууранд утвал арьс тань чийгшил авахаас гадна нүхжилт нь багасдаг ажээ.