зөвлөгөө

Үений мөгөөрсийг сэргээдэг желатинтай курс эмчилгээний нууц жор

Үе мөчинд тустай желатин: Хэдхэн долоо хоногт үений мөгөөрсийг хэрхэн сэргээж болох вэ?

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Үе мөчний өвчин биднийг айлгасаар байдаг: Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай хүмүүс ч гэлтгүй тамирчид ч энэ таагүй өвчнөөс болж зовж шаналдаг…

Мөгөөрс, шөрмөс, ясны гол холбогч эд нь коллаген бөгөөд үүний хүний ​​биед нийлэгжих байдал нь нас ахих тусам буурсаар байдаг. Ялангуяа энэ уураг нь үений уян хатан чанар, бат бөх байдлыг хангах үүрэгтэй оролцдог!

Аз болоход, ясыг бэхжүүлж, мөгөөрсийг сэргээн үе мөчний өвдөлтийг арилгах батлагдсан арга байдаг. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг, гэрийн нөхцөлд хийх боломжтой энэхүү энгийн эмчилгээний үр нөлөөг мэргэжилтнүүд ч баталсан байдаг байна. Желатин бол өвдөлт, зовиурыг арилгахаас гадна хөдөлгөөний эрх чөлөөг сэргээдэг. Яс, арьс, үс, хумсанд нэн тустай.

ҮЕ МӨЧИНД ТУСТАЙ ЖЕЛАТИН

100 г хүйтэн усанд 5 г желатин хийгээд хонуулаарай. Өглөө нь хөөсөн желатинаа савтай нь 100 гр савтай халуун усан дээр тавиад, бүх желатинаа хайлж дуустал нь халаана, гэхдээ желатинаа буцалгаж болохгүй гэдгийг санаарай.
Энэхүү үе мөчний бэлдмэлийг өглөөний цайнаас хагас цагийн өмнө хоосон ходоодон дээр ууна. Хэрэв амт нь тааламжгүй санагдвал уусмалдаа жүржийн шүүс нэмж хийгээд ууж болно.

Желатиныг витамин С-тэй хослуулвал бие махбодид илүү сайн шингэдэг тул энэ бэлдмэлдээ нохойн хошууны ханд эсвэл витамин С агуулсан амин дэмүүдийг нэмж хэрэглэхийг зөвлөх байна. Эмчилгээний курс 1 сар байна.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!