зөвлөгөө

Таны хөшиж, ядарсан биеийг эрч хүчээр дүүргэх ШИЛДЭГ 5 дасгал

Хүний бие нь стрессийг мэдрэх, түүнд хариу үйлдэл үзүүлэх зорилготой юм. Жишээлбэл хүзүү, мөр, нуруу гэх мэт биеийн янз бүрийн хэсэгт хөших, чилэх мэдрэмж төрөх нь хэвийн үзэгдэл юм. Энэ нь бидний сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй тул үүнд тохирох арга хэмжээг авах нь маш чухал юм. Та гэртээ эсвэл ажил дээрээ ч эдгээр энгийн дасгалуудыг хийх боломжтой юм.

1. Хүзүүний хурцадмал байдлыг хэрхэн яаж арилгах вэ?

Та хүзүүнийхээ зовиураас ангижрахын тулд их цаг зарцуулах шаардлагагүйгээр энэхүү сунгалтын дасгалыг зогсож эсвэл сууж байхдаа хийж болно.

Толгой арын хэсэгт байрлах 2 товгор ясыг олоорой.
Зурагт үзүүлсэн шиг хуруугаа хооронд нь холбож, онцлох цэг дээр байрлуул. Толгойн араас зөөлөн
даралтаар гараараа түлхэж өгнө. Та эрүүгээ цээж рүүгээ шахаж болно.
Энэ байрлалд 30 секундын турш бай.
3-5 удаа давтан хий, дараа нь гараа толгойноосоо зөөлөн аваарай.
2. Мөрний хурцадмал байдлыг хэрхэн яаж арилгах вэ?
Цээж, мөрөн дэх хурцадмал байдлыг намдаах нь хүзүүний хурцадмал байдлыг багасгахад туслах болно, учир нь эдгээр биеийн хэсгүүд хоорондоо холбоотой байдаг. Аюулгүй сунгахын тулд хана ашиглана уу.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!