МОДДЫН ЭНЕРГИ асар хүчтэй. Тэднийг тэврэн энергийн хүчийг нь мэдрэн илааршиж болно

Моддыг тэврэн тэдний энергийг ашиглан эрүүлжиж болно. Модоо хайрлацгаая! Байгалиа хайрлая!
Thank you for reading this post, don't forget to subscribe!Эхлээд нэгэн түүх өгүүлье.
Оросын нэгэн тосгоны охины бие өвдөж, цээжээр нь хөндүүрлэдэг байсан ч онош нь нарийн тодрохгүй байжээ. Орчин цагийн олон оношлогоо хийлгэсэн ч тусыг эс олов. Гэтэл түүний ээж өсөж төрсөн тосгоныхоо нэгэн эмгэний зөвлөснөөр эмчилгээ хийлгэхээр болжээ.
Тэрээр охиныг ойд аваачаад нэгэн том хус модны дэргэд ирээд уг модыг тэврэн чин сэтгэлээсээ өвчинөөс ангижруулж өгөхийг залбиран гуйхыг хүссэн байна. Ингээд охин эмгэний хэлснээр модноос тэврэн сэтгэл зүрхнээсээ залбиран эрүүл энхийг гуйдаг болж. Удалгүй охины нүд нь сэргэн гялалзаж, хацар нь туяарах болжээ. Гэтэл гайхалтай зүйл тохиож, охины өвчин илааршин алга болсон байжээ.
Тэрээр биеэ хямарч, сэтгэл санаа тавгүйрхсэн үед хус модоо дурсан санахаар тэр бүх муу зүйлс нь холдон алга болдог хэмээн ярьдаг байна.
МОДНЫ ХҮЧ
Модны анагаах хүч чадал үнэхээр гайхалтай. Мод хүнийг эрүүлжүүлдэг гэдэг нь ямар нэгэн тоглоом тохуу, цуу яриа биш харин ч шинжлэх ухаанаар батлагдсан зүйл юм. Олон зуун жилийн тэртээгээс хүмүүс модны анагаах хүч чадлыг мэдэрсээр ирсэн байдаг. Мод нь стресс бухимдлаас ангижрах, оюун бодлоо төвлөрүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг төдийгүй өвчин эмгэгийг эмнэж, сайхан энергийг түгээдэг байна. Зөвхөн өөрт тохирох зөв модоо л олж авах нь чухал байдаг байна.
Олон төрлийн модод байдаг: Тэдгээрийг Анагаагч ба Сорогч модод гэж ангилдаг.
Зарим модод эрч хүч энерги өгч, өвчин шаналалыг нь анагаадаг бол зарим нь харин ч энэ бүхнийг нь сорон авчихдаг байна. Хүндхэн стресс, бухимдал, толгойн өвдөлт, үрэвсэлт өвчин болоод үүнтэй төстэй өвчнөөс ангижрая гэвэл сөрөг энергиэсээ ангижрах хэрэгтэй. Ингэхийн тулд модны хойд зүг рүү харсан хэсгийг нуруугаараа түшиж зогсоод түүнээс зовлон зүдгүүрээс авран хамгаалахыг гуй.
Хэрэв танд өвдөлт, таагүй мэдрэмж төрж байвал энэ мод зүгээр л танд тохирохгүй байгаагийн шинж, иймд өөр мод сонгох нь зүйтэй. Хэрвээ танд элч инергиэ алдаж, суларч байгаа байдал ажиглагдах юм бол урд зүгт орших тохирох мод руу хандаад үзээрэй. Та байгалийн гайхамшиг болсон тэрхүү мод руу нүүр тулан зогсож, духаараа тулан алгаараа хүрч, чин сэтгэлээсээ тусламж хүсэх хэрэгтэй.