Эвэршиж хагардаг хөлийн арчилгаа: Үр дүнд нь булбарай зөөлөн хөл

Сойз шаардлагагүй! Зөвхөн шүдний оо, 100 мл глицерин, бүйлсний тос байхад л хангалттай.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Зун цаг болж хөнгөн гутал, сандаал өмсөх цаг иржээ. Гэтэл ихэнхи хүмүүст баяр баясал, тайвшрал өгдөг зүйл заримд нь эсрэгээрээ байх нь ч бий. Зуны улирал эхлэхэд бүх л насныханд, эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүмүүст ч гэсэн хөлийн нь арьс хуурайшиж хагарах, мөөгөнцөртөх зэрэг таагүй асуудалууд тулгардаг, энэ нь тэдний өөртөө итгэх итгэлд ч нөлөөлж байдаг.
ХӨЛИЙН ТОС
Та дэгжин загварлаг хувцасласан, гоёмсог маникюртай байж болно, гэтэл заримдаа бүр хамгийн өчүүхэн төдий санагдах зүйл ч таны хэв маягийг ихээр алдагдуулж, өөрийгөө үнэлэх үнэлэмжинд нөлөөлөх талтай. Өөрийгөө хүндэтгэдэг бүсгүйчүүл гоёмсог өсгийтийн цаана байх хөлийнхөө гоо сайханд илүү анхаарал тавьдаг, хэдийгээр ил харагдахгүй ч гэсэн таны хөл цэвэр цэмцгэр байх нь хамгийн чухал!
Мэдээж та байнга гоо сайхны салонуудад очиж гоо сайхандаа мөнгө зарцуулж болох ч гэртээ хөлөө арчлан толигор, зөөлөн өсгийтэй байж болно. Гэртээ хөлөө арчлах тийм ч төвөгтэй биш, онцгой зардал шаардагдахгүй учир танд маш их таалагдах байх, та доорх зөвлөмжийг даган оролдоод үзээрэй!