зөвлөгөө

ХООСОН ходоодон дээрээ БҮЛЭЭН УС УУХЫН АЧ ТУС

Өглөөг яаж эхлүүлсэнээс бидний ажлын бүтээмж болоод сэтгэл санааны байдал ихээхэн хамаардаг. Өглөө сэрмэгцээ бид дуртай хөгжмөө сонсоод, шүршүүрт орж, аяга кофе уудаг. Гэхдээ бие махбодио бүрэн сэргээхэд эдгээр нь хангалттай болов уу.

Өлөн ходоодон дээрээ бүлээн ус уухын ач холбогдол
Эмч нар болоод хоол тэжээлийн мэргэжилтэнгүүд өглөө босоод аяга кофе уухын оронд өлөн ходоодон дээрээ бүлээн ус ууж байхыг зөвлөж байна. Иймд хоосон ходоодон дээрээ бүлээн ус уух нь чухам ямар ач тустай хийгээд, үүнийг хэрхэн зөв хэрэгжүүлэх талаар бид цааш өгүүлэх болно.

 

Бүлээн ус ходоодонд

Өглөөд хоосон ходоодон дээрээ аяга бүлээн ус ууж байвал гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн идэвхижиж, хоол тэжээл боловсруулахад бэлэн болдог. Үүнээс гадна, бүлээн ус нь гэдэсний ханыг цэвэрлэж, янз бүрийн хольц, хорт бодисуудыг зайлуулж өгдөг.

Бүлээн ус өтгөн хаталтанд

Хэрвээ таны өтгөн байнга хатдаг, үүний улмаас тогтмол туулгалтын эм хэрэглэдэг бол энэ асуудлыг шийдэхэд чинь бүлээн ус тус болно. Бүлээн ус нь ходоодон дахь хоол тэжээлийг мөн хоол боловсруулах системийн замд хуримтлагдсан зүйлсийг ч задалж өгдөг.

Халуун бүлээн ус нь ялзруулах процессыг дэмждэг тул ходоодны хананд хуримтлагдсан өтгөн өөх тосыг задалж арилгадаг байна.

Бүлээн ус илүүдэл жинд

Өдөр бүр өлөн ходоодон дээрээ 200-400 мл бүлээн ус ууж байвал биеийн температур нэмэгддэг. Ууснаас хойш 40 минутын дараагаар бодисын солилцооны хэмжээ 30 орчим % -иар нэмэгддэг байна.

Үүний үр дүнд хүний бие илүү их калори шатааж эхэлдэг. Гэхдээ бүгд адилгүй гэдгийг анхаараарай! Таргалалттай тэмцэхэд бүлээн ус нь чухал үүрэг гүйцэтгэдэг;

Хоолны дуршил бууруулна
Хуримтлагдсан өтгөнийг гадагшлуулна
pH-ийн балансийг хэвийн болгоно
Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна
Бие махбодиос хорт бодисыг гадагшлуулна
Гуя ташаа, гэдэс, өгзөг зэрэг газруудын липид бодисын солилцоог идэвхижүүлнэ.
Бүлээн ус өвдөлтөд

Бүлээн ус уувал булчин тайвширч, булчин татах нь багасаж, сарын тэмдгийн өвдөлт намдахаас гадна толгой хүчтэй таллаж өвдөх нь ч намддаг.

Бүлээн ус арьсанд

Өглөөд хоосон ходоодон дээрээ нэг аяга бүлээн ус уух нь хорт бодисоос үүдэлтэй арьсны цочрол, батга, үрэвсэлийг арилгахад тустай. Бүлээн ус нь хорт бодисыг гадагшлуулаад зогсохгүй таны арьсыг цэвэр байлган илүү шинэхэн, илүү уян хатан болгож, арьсыг тань залуужуулж, үрчлээнээс салахад тусална.

Бүлээн ус бөөрний үйл ажиллагаанд

Бүлээн усны хэрэглээ нь шээсний урсгалыг сайжруулдаг тул хавагнадаг хүмүүст маш чухал ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ бүлээн ус ууснаар таны бөөрөнд ямар нэгэн ачаалал үүсгэдэггүй тул энэ нь шээс ялгаралтыг өдөөдөг эмтэй харьцуулашгүй.

Бүлээн ус мэдрэлийн системд

Хоосон ходоодон дээрээ бүлээн ус уух нь цусны эргэлтийг сайжруулахаас гадна бие махбодиос хорт бодисыг мөн арьсан доорх өөхийг зайлуулахад тусалдаг, үүний нөлөөгөөр таны мэдрэлийн системд эерэг нөлөө үүсдэг. Ингэснээр цочромтгой бус, сэтгэл хөдлөл тогтвортой болдог гэсэн үг юм. Үүнээс гадна бүлээн ус ууснаар нойргүйдэлд өртдөггүй тул өглөөг эерэг сайхан мэдрэмжтэй эхлүүлдэг.

Гэхдээ ийм үр дүнд хүрэхийн тулд унтахаасаа нэг цагийн өмнө, сүүлийн хоолоо идсэнээс хойш 2 цагийн дараа бүлээн ус ууж байх хэрэгтэй. Унтахаасаа өмнө бүлээн ус уух нь цус харвах эрсдлийг бууруулдаг гэдгийг дурдах нь зүйтэй байхаа, учир нь бүлээн ус нь цусыг шингэрүүлж, цусны зуурамтгай шинж чанарыг арилгадаг.

Гэхдээ, өлөн ходоодон дээрээ бүлээн ус ууж хэвшихийн тулд тодорхой дүрмийг дагаж мөрдөх хэрэгтэй байдаг, иймд энэ талаар цааш нь нарийвчлан авч үзэх болно.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!