Алтангэрэл судар нь “айл гэрийг амар амгалан, элбэг хангалуун, жаргалтай” байлгах зорилготой – Хадгалаад аваарай

Алтангэрэл судар нь холоос олдох олзыг хаашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө хишиг буяныг. Даллан авчрах. Увидастай тул айл бүр хоймортоо залваас гай барцад бүхнийг гэтэлгэж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрөх бүлгээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Судрын талаар Зопа Ринбучи ламтан хэлэхдээ: Сударт”Үүнийг сонссон төдийгөөр бүх нүгэлт үйлийн үр арилна” гэж байсан тул би тэрхүү судрыг уншихыг үнэхээр хүсч байлаа. Майкл Роч гэвшийн нэгэн шавьд Алтангэрэл судар байсныг би зээлэн авч бүрэн дүүрэн уншсан юм. Үүнийг уншсаны ач үр төсөөлөхийн ч аргагүй их байв. Тиймээс би түүнийг уншиж төгссөний дараа магнайдаа хүргэн адис авч бүхэл дэлхий дахинаа дэлгэрүүлэх андгай тангараг тавьсан юм” гэсэн байна. Алтангэрэл судрын хамгийн онцгой эрдэм тус бол ямарваа улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь золгуулах асар их ид хүчтэй байлагт оршдог ажээ. Түүний ач тус үнэхээр огторгуй лугаа их байдаг.
Ялж төгс нөгчсөн бурхан айлдахдаа, язгууртаны хөвгүүн хийгээд язгууртаны охин хэн боловч Хутагт Дээд Судрын Хаан Алтангэрэл Судрыг сонсож дээдийн мөрд орох аваас тэрбээр хэзээ ч там, бирд, адгуус, асура зэрэг дорд муу заяаны төрөлд унахгүй болж, тэрчлэн дорд язгуурын төрлийг учирч бурханд өргөл, тахил, ачлал тахимдууг үйлдэж дээдийн номыг сахиж байх болно. Мөн Амитабха, Базарсад зэрэг бурхадын арилсан орноо төрөл авах болно. Тийм учраас энэхүү дээдийн ном нь нэн гүн нарийн тул сайтар анхааран аваарай” хэмээн энд айлдсан байна. Сударт зарлиглахдаа Алтангэрэл судар оршин буй газарт бурхан-ном оршино,харин Атангэрэл судар эс орших болсон газарт бурхан-ном тэрчлэн эс оршино.