зөвлөгөө

Н.Төгсцогт: Би монголд байсан бол 3 дах медалаа авах байлаа. Над шиг хүн Монголд байхгүй!

Н.Төгсцогт: Би монголд байсан бол 3 дах медалаа авах байлаа. Над шиг хүн Монголд байхгүй

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Боксын спортын 2009 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 2012 оны Олимпын наамдын мөнгөн медальт Н. Төгсцогт Токио-2020 олимпын наадмын боксын тэмцээний талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Монголын боксчид энэ удаагийн олимпын наадмаас хараахан медал хүртэж чадсангүй.

Монгол Улсын Гавьяат тамирчин Э. Цэндбаатар хүрэл медалийн төлөө тулалдаанд ОХУ-ын тамирчинд ялагдсан билээ. Тэгвэл энэ талаар мэргэжлийн боксчин Н. Төгсцогт “Би Монголд байсан бол гурав дах медалиа авах байлаа, сонирхогчийн бокс ийм л байдаг юм” гэжээ

Н.Төгсцогт нь 17 насандаа ДАШТ-ний, 20 насандаа “Лондон-2012” олимпын наадмын мөнгөн медаль тус тус хүртсэн. “Инчеон 2014” Азийн наадамд БНСУ-ын тамирчинг гурван үеийн турш илүүрхсэн ч шүүгчдийн алдаатай шүүлтээр медалгүй хоцорч байсан юм. Энэ нь түүнийг мэргэжлийн боксыг сонгох шийдвэрийг гаргахад хүргэсэн хэмээн боксын спорт сонирхогчид үздэг.Мөн тэрбээр мэргэжлийн боксын тамирчин болсноос хойш 14 тулаан хийсэн бөгөөд сүүлийн хоёр тулаандаа ялагдал хүлээгээд байгаа юм.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!