зөвлөгөө

Та мөнгөний гaчигдалд орж, мөнгө удаан тогтохгүй байна уу? Хэрвээ тийм бол энэ шившлэгийг хийгээрэй

Та мөнгөний гачигдалд орсон уу? эсвэл мөнгө удаан тогтохгүй байна уу? Хэрвээ тийм бол энэ шившлэгийг хийгээрэй.

Бидэнд хэрэгтэй зүйлс. Ногоон лаа нэг (дэлхий болон мөнгө-ийг илэрхийлнэ), 1 цагаан лаа (цэвэр ариун байдал болон оюун санааг илэрхийлнэ), 1 улаан лаа (галыг төлөөлнө), 1 цэнхэр лаа (усыг төлөөлнө), 1 алтан шаргал лаа эсвэл шар өнгийн лаа (агаарыг төлөөлнө).

Таны үсний хэсэг (таны биенээс ямар нэгэн зүйл хэрэгтэй болохоор үс нь арай дээр), Даавуун уут, Тахилын ширээ Ид шидэнд итгэх итгэл Дуу хоолой Сайн санах ой ухаан (цаас номгүйгээр энэ зан үйлийг хийх болно)

Заавар: Тахилын ширээн дээрээ лаануудыг асааж тойрог хэлбэртэй байрлуулна. Цагаан өнгийн лаа дээд хэсэгт нь байх ба бусад өнгийн лаанууд хаа сайгүй байдлаар байж болно. Таны үс (эсвэл бусад зүйл) хэрэгтэй ба үүнийгээ тойргын дунд нь тавина. Мөн даавуун уутаа бас дунд нь тавина.

Энэхүү унших тарнийг ном эсвэл цааснаас уншиж болохгүй. Тиймээс өөрөө цээжилж унших болохоор алдаатай цээжилсэн эсэхээ шалгаарай. Өөрийнхөө үсийг (эсвэл бусад зүйл) аван ногоон өнгийн лаа-руу ширтэж хэл: “Энэ үсний нэг ширхэгээр Би чинээлэг болох болно яагаад гэвэл энэ шударга тохиролцоо. Би сүнснүүдийг дуудаж үүнийг хэлэхийг хүсэж байна Би тэрэнд хэрэгтэй шиг надад мөнгө хэрэгтэй байна

”Ногоон лаанд ингэж хэлсэн бол одоо Цагаан лаанд хэлнэ. Дараа нь цэнхэр лаа, улаан лаа, алтан шаргал (шар) лаанд хэлнэ. Тарниа уншиж дууссан бол даавуун тороо авч дотор нь үсээ хийж тавиад дараачийн тарнийг уншиж дуусгана: “Би чинээлэг баян болно, Би эрүүл байх болно, Энэ үсний ширхэг болгоноос, Би мөнгө авах болно, Ингэсэн нь шударга тохиролцоо.

”Лаагаа үлээн унтрааж ууттай үсээ үргэлж биедээ авч яв. Ингэснээр чиний мөнгөтэй болох хүсэл биелэнэ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!