Ноён Бондгор: Чи ер нь юу юм? Надад юугаар гийгүүлэв? Чамаас сална! гээд

Ноён Бондгор хэд хоногийн өмнө лайв хийгээд л чухам байна. АМЬДРАЛЫНХАА ХАМГИЙН ТОМ дайсандаа цэг тавьж байгаагаа гэрчлүүлэхээр Камертон хамтлагийн дуучин Г. Ган-Эрдэнийг дууджээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Тэрээр ярихдаа хүн салах зүйлээсээ салах хэрэгтэй.
Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш бөгөөд харин эсрэгээрээ хүний бие эрхтнийг сүйрүүлэх нэг ёсны эмгэг юм. Хамгийн түрүүнд тамхины утаа амны хөндийг бохирдуулахаас эхэлдэг. Их хэмжээгээр шүлс ялгаруулдаг тул тамхичин хүн байнга шүлсээ хаяж байх хэрэгтэй болдог. Тамхины утаа нь өөрийг нь хордуулаад зогсохгүй, дэргэд нь байгаа янз бүрийн харшилтай, зүрхний хурц дутагдалтай хүмүүст сөрөг нөлөө үзүүлэх аюултай.
Никотин хүний биед дараах байдлаар нөлөөлдөг. Хамгийн түрүүнд амьсгалын замын эрхтнүүд өртдөг. Уруулын салст бүрхэвч, дараа нь улаан хоолой, залгиур дайралтын анхны бай болно. Тамхичин хүний уушгины багтаамж эрүүл хүнийг бодвол 20 хувиар бага байдгаас сорох явц нь удааширдаг. Мөн амьсгалын замын торлог, сүлжээсэн эд, эсүүдийг гэмтээж, агаар соруулах боломжийг нь багасгадаг.