зөвлөгөө

НАМАЙГ АВДАР ХИЙДЭГ ГЭХЭЭР ХҮМҮҮС ИТГЭДЭГГҮЙ ЮМ. МИНИЙ АВДАР ЯМАРЧ ТАВИЛГАНААС ТАНСАГ ХЭЭНЦЭР БОЛДОГ ТУН ЗАХИАЛГА МАШ ИХ БАЙДАГ

Би АВДАР хийдэг гэхээр зарим хvмvvс итгэдэггvй юм. Мэдээж хэрэг мужаан маань мод хавтангаа бэлтгэн авдраа хийгээд би өөрөө бvгдийг гар аргаар будаж, зvлгэж, зурж, тоноглож бэлэн болгодог. Хамгийн анх гэртээ минимал хэв маягаар өөрчлөлт хийж тохижуулах сонирхол маань авдар хийх санааг минь төрvvлсэн.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Уламжлалт Монгол авдар орчин vеийн айлд илvv энгийн чамин хийцтэй байвал сайхан харагдах байх гэж төсөөлөөд л байгалийн хуш модон авдраа өөрийн хvссэн загвар сонирхолдоо нийцvvлэн мужаанаараа хийлгvvлээд өөрөө будаад тоноглоод хийж эхэлсэн. Гэр бvл, найз нөхөд маань маш тааламжтай хvлээж авсан нь надад маш их урам зоригийг өгч цаашид энэ өөрийн хобби сонирхлоо бизнес болгон хөгжvvлж олонд таниулж олон айлын хоймрыг өөрийн урласан авдраар гоёх хvсэл, мөрөөдөлтэй болсон юм.

Ингээд анхны захиалагч минь найз минь болж намайг дэмжсэнээр минимал монгол авдар миний бизнес болон vргэлжилж байна. 2020оны 11-р сард хэрэглэгч нарынхаа бизнесийг танилцуулж дэмжсэн vйл ажиллагаанд оролцож байсан постоо авдарныхаа цахим хуудсанд хуваалцахын хажуугаар өөрийгөө болон авдарныхаа тvvхийг товч танилцууллаа. та манай хаягаар зочлохыг хvсвэл

МИНИМАЛ МОНГОЛ АВДАР ГЭЭД пэйж хуудсанд хандаж болно шvv.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!