Мобиком компанитай гэрээгээр нvцгэн зураг авахуулаад 30 сая ₮ авсан нь үнэн

Жүжигчин, загвар өмсөгч үзэсгэлэнт бүсгүйтэй амьдралынх нь талаар хэсэг хором ярилцсан юм.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Татгалзахаар киноны санал ирж байсан уу?
-Санал ер нь ирдэг л дээ. Зарим тохиолдолд татгалзана. Сая бол кинотой давхцаж санал орж ирсэн болохоор татгалзсан.
Харж байхад дандаа л эерэг талын дүрд тоглодог. Эсрэг талын дүрд тоглох бол хэр сайн дүрээ гаргаж чадах бол?
-Мэдээж хичээнэ. Нэг удаа эсрэг дүрд тоглосон. “Чамайгаа алдмааргүй байна” жүжгийн Уран чинь эсрэг роль.
-Ер нь хайр дурлалын сэдэвтэй кинонд тоглосон, хамгийн гар нийлж тоглож чаддаг эрэгтэй жүжигчин гэвэл?
-Одкотой 1 дүгээр курсээсээ хойш хамтарч тоглосон болохоор сайн партнёр. Амраатай бол урьд нь уншлага хийгээд, хамт бэлтгэл хийж байсан. Амраа чинь их туршлагатай жүжигчин болохоор аваад явчихаж байгаа юм чинь.
Мобиком-д 30 сая төгрөгөөр н.ү.цгэлж зургаа авахууллаа гэж шуугисан. Ер н.ү.цгэлж зураг авахуулах хэцүү байсан уу? Зарим хүн төрийн далбаатай зургийг нь хараад ш.үүмжилж байсан.
-Мэдээж надаас асар их зориг шаардана. Гэхдээ би зориглож байгаа юм чинь хийх ёстой. Зургаа авахуулахдаа би өөртөө итгэлтэй байсан. Ямар нэг юманд санаа зо воогүй. Зургийн ерөнхий санаа, хувцас, жижиг хэрэглэлийг “Монгол контент”-ийнхон гаргасан. Тэд захиалагч, би зөвхөн гүйцэтгэгч. Тийм болохоор Пүрэвсүрэн тийм юм өмсчихөж, төрийн далбааг тэгж ингэж гэхээсээ “Монгол контент” үүрэг болгосон болохоор би гүйцэтгэхээс өөр аргагүй байсан. Үүнийг Пүрэвсүрэн гэдэг хувь хүнтэй холбож маш их шүүмжлэл ирсэн. Би шүүмжлэлийг хүлээж аваад бүр сурсан хүн.
Ц.агдаад хэр их т.оргууль төлж байна. Хэр их давхидаг вэ?
-Ихэвчлэн жолооны ард утсаар ярьж байгаад т.оргуулна. Шрекийн муурын нүд надад үйлчлэхгүй, шууд л т.оргодог. Өглөө 6 цагт босоод охиныхоо цайг нь уулгачихаад сургуульд нь хүргэж өгдөг. Мостонд нь хийчихээд мөлхөөд л явдаг, тэр нь а юулгүй.
100 төгрөгийг мөнгө гэж боддоггүй хүн байна. Гэтэл ТҮК-д ажилладаг хүн 1 төгрөг 30 мөнгөний төлөө хүйтэнд цас цэвэрлэдэг хүн байна. Чиний хувьд 100 төгрөгөөр юм хийдэг үү? Мөнгөний үнэ цэнийг юу гэж боддог вэ?
-100 төгрөгөөр юм хийж болно. Зун хүүхдээ Яргайтын Богинын аманд зусланд гаргадаг. Би канистр бариад охинтойгоо цуг усанд явдаг. Литр ус 5 төгрөг. Тэгж явахаар 100 төгрөгөөр хоёр гурван канистр ус авчихдаг. Цуглуулаад байвал 100 төгрөг мөнгө болно.
Гоо сайхны жор гэвэл?
-Би натурал юманд их дуртай. Өглөө болгон чихэргүй тараг иддэг. Ааруул аарц их иддэг. Зарим үед хурц юм идмээр санагдвал Солонгос хоол иддэг. Ээжийнхээ гарын хоолонд дуртай. Илүүдэл жин стрессээс болж үүсдэг. Үнэхээр идмээр байвал идэх хэ рэгтэй. Өдрийн 3 хоол иддэг хүний ходоод яаж хоол боловсруулж чадаж байна гэж боддог. Боловсруулах цаг гаргах ёстой.
-Өөрөө өдөрт хэдэн удаа хоол иддэг вэ?
-Миний хувьд өглөөний цайн дээрээ таргаа ууна, коктейль уурагтай иддэг. Өдөр дахиад таргаа учихна, орой нь мандарин ааруул, аарц иддэг. Махан хоолыг 7 хоногт 3-4 удаа иддэг. Эмэгтэй хүн идэвхтэй амьдрах хэрэгтэй, хүүхэд төрүүлээд хэзээ ч гэртээ сууж болохгүй. Би хэзээ ч гэртээ сууж чадахгүй юм билээ.
artedecocina.com