зөвлөгөө

П.Ууганбаяр: Недарланд топ 10 хараалын үгэнд Монгол гэдэг үг ордогт эмзэглэдэг

Монгол” гэдэг нэрний сөрөг утгыг зогсоож, зөв утга санааг дэлхий нийтэд таниулах гэж хичээнгүйлэн ажиллаж буй бүсгүй.

“Монгол” гэдэг нэр бидний хувьд эх орон, өлгий нутаг, өвөг дээдэс, үнэт түүх, хэл соёл гээд үндэсний дээд болгоныг шингээсэн гайхам үг. Гэтэл энэ сайхан үгийг маань зарим оронд мэдлэггүйн улмаас эсвэл бүдүүлэг хэлбэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг доромжлон ашигласаар байна. Үүний эсрэг “Монгол тодотгол” ТББ-ын тэргүүн, зохиолч, Карьер көүч П.Ууганбаяр “Монгол” гэдэг нэрийн сөрөг утгыг зогсоож, зөв утга санааг дэлхий нийтэд таниулах гэж хичээнгүйлэн ажилласаар байгаа.

Тэрээр “Монгол” гэдэг үг өөрийн хэл соёлыг агуулсан, олон жилийн түүхтэй угсаатан гэдгийг харуулах мөн энэ үгийг буруугаар хэрэглэж байгаа явдлыг зогсоох зорилгоор “Монгол тодотгол” ТББ-аа нээжээ.

“Монгол” гэдэг үгийг Европын орнуудад д.о.р.о.м.ж утгаар хэрэглэдэг

Европд Дауны хам шинжтэй хүнийг “Монгол” “монголоид”, “монголизм” гэж доромж үгээр нэрлэдэг байна. Энэ нь анх 1860-аад оны үед Их Британийн эмч Жон Лэндон энэ ө.в.ч.н.и.й.г жартгар нүдтэй, хавтгай нүүртэй Монгол хүн шиг тул “т.э.н.э.г Монгол” гэсэн утгаар тайлбарлаж, оношлосон бөгөөд тэр нь “Д.а.у.н.ы хам шинж” өвчний нэршил болоод Олон улс даяар тархсан байна. “Монголиод” гэдэг нь зөвхөн Монголчууд бус Зүүн өмнөд Азиудыг тэгж нэрлэдэг байна.

Үүнээс хойш 1960-аад оны үед Францын эрдэмтэн Д.а.у.н.ы шинж тэмдэгийг юунаас болж үүсдэгийг олж нээсэн. Энэ нь хүний эцэг эхээс авдаг хромсомны 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй г.а.ж.у.у.д.а.л юм.

Тухайн үед ДЭМБ Олон Улсын ө.в.ч.н.и.й толь бичигт “Д.а.у.н.ы өвчлөл” гэдэг үгийг албан ёсоор оруулсан боловч одоо болтол хүмүүс “Монгол” үгийг д.о.р.о.м.ж утгаар ашигласаар байна. Жишээлбэл саяхан Герман улсад нэг Монгол эмэгтэй жирэмсний хяналтанд орох үед эмнэлгийн ханан дээр “М.о.нголизм тест хийлгэж болно” гэсэн зар байжээ. Тухайн эмэгтэй энэ үгийг хэрэглэхээ больсон үг хэллэг гэсэн боловч үл тоох хандлага гаргасан байна. Улмаар тухайн газар руу олон хүн утасдаж, шаардлага тавьснаар вэбсайт дээрээс нь у.с.т.г.у.у.л.ж.э.э.

Шотландын хүн амын 60-аас дээш хувь нь “Монгол” гэдэг үгийг доромж утгаар хэрэглэдэг. Тэрээр анх Англи хэлний “Оксфорд” толь бичиг дээрээс “Монгол” үгийн салаа утгыг олж хараад ихээр гайхжээ. Учир нь энэ үгийг:

Монгол – Монгол угсаатан, хүн
Монгол- Д.о.р.о.м.ж утгатай үг /дауны хам шинжтэй хүнийг нэрлэнэ/ гэсэн тайлбартай байна.

Недарландад хамгийн их хэрэглэдэг топ 10 хараалын үгэнд “Монгол” гэдэг үг ордог байна. Мөн Шотландын Д.а.у.н.ы хам шинжийн нийгэмлэгээс судалгаа явуулахад хүн амын 60-аас дээш хувь нь “Монгол” гэдэг үгийг д.а.у.н.ы хам шинжтэй хүмүүсийг д.о.о.г.л.о.х, д.о.р.о.м.ж утгаар хэрэглэдэг гэсэн дүн гарчээ.

Улмаар тэрээр энэ сэтгэлгээг халах ёстой гэсэн тууштай итгэл үнэмшилээр “Монгол Тодотгол” /Mongol Identity/ ТББ-ыг санаачлан байгуулж, олон газруудад нийтлэл бичиж мөн BBC олон улсын агентлагт “Монгол гэдэг үгийн утга учир” гэдэг тайлбартай нэвтрүүлэг бүтээсэн байна.

Оксфордын их сургуулиас хэвлэн гаргадаг Англи хэл ахисан түвшинд сурагцагчдын толь бичгээс “монгол”, “монголоид”, “монголизм” гэдэг доромж утгатай үгсийг /дауны хам шинжтэй хүнийг нэрлэнэ/ бүрмөсөн хасуулахаар болжээ. Үүнд Түүний оруулсан хувь нэмрийг өгүүлэшгүй.

“Би Монгол” англи хэл дээрх ном Амазоны бэстселлер болсон

Тэрээр “Д.а.у.н.ы хам шинж” ө.в.ч.и.нө.ө..р хүүгээ алдсан гашуун дурсамжтай. Улмаар бяцхан үрийнхээ дурсгалд “Би Монгол” нэртэй номоо 2014 онд хэвлүүлсэн юм. Уг номоороо Шотландын зохиолчдын хорооноос “Бодит амьдрал дээр тулгуурласан ном”-ны тэргүүн байр эзэлж байжээ. Уг англи ном нь Амазон онлайн дэлгүүрт бэстселлэр болжээ. Харин энэ ном саяхан Монгол хэлнээ хэвлэгдээд байна.

Монголын түүхэнд “Монгол” гэдэг үгийн буруу хэрэглээний талаар м.а.р.г.а.л.д.а.ж ирсэн түүх бий. Гэхдээ бид илүү олуулаа хамтдаа дуу хоолойгоо нэгтгэн хүргэх хэрэгтэй байна. Монголчууд өөрсдөө ийм тохиолдолтой тулгарвал нэн тэргүүнд үүнийхээ учир шалтгааныг үндэслэлтэй, зөв тайлбарлаад өгчихдөг мэдлэгтэй байх хэрэгтэй.

Учир нь энэ үгийг хэрэглэж байгаа хүмүүсийн олонхи нь үүний цаад учир шалтгааныг ихэвчлэн мэддэггүй. Бид тэр хүмүүст уурлаж уцаарласан сөрөг зүйл хэлэхээсээ илүү Монгол гэж туурга тусгаар улс, үндэс угсаатан байдгийг мэдэх үү гэх мэт мэдээлэл түгээх маягаар хандвал зүгээр байдаг .

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!