зөвлөгөө

Жүжигчин Ц.Төмөрбаатарын хоёр дахь гэргий болох Б.Отгончимэг гэж хэн бэ? ТА ДАРЖ ОРООД..

Буржгар Жагаагийн “Шувууд нутаг буцаагүй” клипэнд тоглож олонд танигдсан мэлмэрсэн том алаг нүдтэй бүсгүй бол домогт Цагааны Цэгмидийн хүү Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатарын хоёр дахь гэргий Б.Отгончимэг гэдгийг уншигчид маань андахгүй мэдэх биз ээ. СУИС-ийн кино драмын ангийн гэрийн даалгавараа хийдэггүй дураараа оюутан охин багшийнхаа нүдэнд өртсөнөөр тэдний дурлалын түүх эхэлсэн. “Манай багш” гэж анх гэрийнхэндээ танилцуулж байсан танхи охиноо өөрөөсөө ахимаг настай хүнтэй суулгахгүй гэж ээж нь дургүйцсэн ч зөрүүдэлсээр байгаад суусан Б.Отгончимэгийг урлагийнхан Төмөрөөгийн залуу гэргий хэмээн нэрийддэг.

Нөхрийнхөө удам угсаагаар бахархдаг тэрээр хувиараа бизнес эрхэлж Ц.Төмөрбаатарынх гэдэг айлыг авч яваа бүсгүй. Олны танил нөхөрт нь охид хүүхнүүд харц унагаж, мессеж нисгэхэд тэрээр хардахын оронд “Уучлахаас илүү шийтгэл гэж байдаггүй юм шүү” гэж хатуухан үг унагадаг айхтар эзэгтэй. Хар залуу 25-тайдаа маршал Ю.Цэдэнбалын дүрээр Төрийн соёрхолт авахад Ц.Төмөрбаатарт атаархаж, үг хаях хүн цөөнгүй байсан гэдэг. Энэ бүхэнд шаралхаж, хамт олныхоо хэл амнаас залхсан Ц.Төмөрбаатар нэг л өдөр одонгоо бариад энийг чинь авахгүй хэмээн тэр үеийн Соёлын яаман дээр очиход сайд нь “Төр өгсөн юмаа хэзээ ч буцааж авдаггүй юм” гэж хатуурхсан гэдэг.

Үүнээс болж багагүй хэл аманд орооцолдож, сайн муугаараа ханатлаа хэлүүлснийх дахиж түүнд төр хайр хишгээ өгөөгүй. Дээр нь хүний амьдрал л болсон хойно хувийн амьдралынх нь уур амьсгал эвдэрч, бор дарсанд шимтэж явах тэр үед алаг нүдэн хайрын эзэнтэйгээ учирч, дахин төрөх мэт болсон гэдэг. Энэ бүхнийг зөвхөн хайрын хүч, ид шид гэж Ц.Төмөрбаатар ойр дотныхондоо үг унагасан удаатай. Тэд одоо хоёр хүүхэдтэй аз жаргалтай бүлийн эзэд.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!