зөвлөгөө

С.Батболд, Д.Сумъяабазар нар Д.Дагвадоржийн эхнэрт Циркийн арын нийтийн эдэлбэр газрыг ЭЗЭМШҮҮЛСЭН… ХАРИН АРД ИРГЭДЭД..

Циркийн арын задгай талбай буюу нийтийн эдэлбэр газрыг хувийн хэвшилд олгожээ. Тодруулбал, Хотын дарга асан С.Батболд, Д.Сумъяабазар нар Асашёрюү Д.Дагвадоржийн гэргий М.Отгонцэцэгийн компанид олгосон байна. Бүр худалдаа, үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар авсан аж. -ХАМГИЙН АНХ 2017 ОНД С.БАТБОЛД 15 ЖИЛЭЭР ЭЗЭМШИХ ЭРХ ОЛГОЖЭЭ- Циркийн арын нийтийн эзэмшил газрыг Д.Дагвадоржийн эхнэрийн эзэмшил бүхий “Рояалплаза” ХХК-д НЗД-ын 2017 оны тавдугаар сарын 29-ний өдөр А/358 захирамжаар С.Батболд өгсөн байна.

Тухайн үедээ цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар олгож байж. Улмаар Нийслэлийн Засаг даргаар С.Батболд дахин 2017 оны аравдугаар сарын 05-ны өдрийн А/741 захирамж гарган “Рояалплаза” ХХК-д эзэмшүүлсэн тухайн газрынхаа зориулалтыг газар доорх худалдаа үйлчилгээ, авто машины зогсоол болгон өөрчилжээ. Ингэхдээ 15 жилээр эзэмшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл нийтийн эзэмшил бүхий талбайг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах зориулалтаар анх авч, тавхан сарын дараа зориулалтаа өөрчлүүлчихсэн байгаа юм.Д.СУМЪЯБАЗАР ХОТЫН ДАРГА БОЛСНЫХОО ДАРАА КАДАСТРЫГ НЬ ГАРГАЖ ДАХИН БҮРТГЭЖЭЭ- Эл газрыг авсан зориулалтыг өөрчлөлт үүгээр ч дуусахгүй цааш үргэлжилнэ.

Тодруулбал, нийслэлээс 2020 оны есдүгээр сарын 09-ний өдөр тухайн газрын эзэмших эрхийг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолбор гэсэн зориулалттай болгож, 1460200733 нэгж талбарын дугаартай, эзэмших эрхтэйгээр кадастр гаргаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, Хотын дарга Д.Сумъяабазарын ажлаа авсныхаа дараа хийсэн шахуу үйлдэл. Тэрбээр хөл хорионы үеэр чоно борооноор гэдэгчлэн далимдуулж ийн өгсөн байна. -Д.ДАГВАДОРЖИЙН ГЭРГИЙ М.ОЮУНЦЭЦЭГ 2018 ОНООС “РОЯАЛПЛАЗА”-ГИЙН ЗАХИРЛААР БҮРТГҮҮЛЖЭЭ-

Нийтийн өмчийг эзэмшиж зүрхэлсэн басхүү цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар гэж анх эзэмшээд бүр худалдаа үйлчилгээний барилга, авто зогсоол барихаар отож буй эл компани нь Д.Дагвадоржийн эхнэрийнх. 5114837 регистрийн дугаартай “Рояалплаза” ХХК-ийг анх 2007 онд үүсгэн байгуулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. Итгэмжлэлгүйгээр төлөөлөгч, гүйцэтгэх захирлаар 2018 оны есдүгээр сарын 19-нд Мөнхтунгалагийн Отгонцэцэцэгийн нэрийг бүртгүүлсэн байна. Мөн үүнээс хоёр жилийн дараа буюу 2020 оны аравдугаар сарын 19-нд хувьцаа эзэмшигч болсон аж. Эл компани нь менежмент, бизнесийн удирдлагын чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг юм байна.

“РОЯАЛПЛАЗА” ХХК БОЛ ҮНДЭСНИЙ ЦИРКИЙГ ХУВЬЧИЛЖ АВСАН ДҮРЭЭ ХУВИРГАСАН “АСА КОНСАЛТИНГ” ХХК Д.Дагвадоржийн энэхүү компанийн дагуулсан асуудал ганц энэ биш. Циркийн арын нийтийн эдэлбэр газрыг авахаасаа өмнө циркийн хувьчилж авсан алдартай асуудалтай. Тодруулбал тэрбээр “Аса консалтинг” гэх компанийхаа нэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Рояалплаза” ХХК болгон өөрчилж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. “Рояалплаза” ХХК нь түүний 100 хувийн хөрөнгө оруулалттай.

Улмаар үндэсний циркийн урлагийг хөгжүүлэх, циркийн урын санг баяжуулах үйл ажиллагааны чиглэл бүхий “Монгол Үндэсний цирк” компанийг үүсгэн байгуулсан билээ. Нийслэлд газрын наймаа гаарсан. Нийтийн эзэмшил бүхий гудамж талбайг хэн нэгэнд, компанид цэцэрлэгт хүрээлэн барих нэрээр эзэмшүүлж сүүлдээ авто зогсоол, цогцолбор барих зориулалттай болгоод голруулчихаж буй нь сонгодог жишээ. Нийслэлд өдгөө зураг төсөлдөө хэдий цэцэрлэг гэж тусгадаг ч бодит байдал дээрээ авто зогсоол барих компанит ажил ид өрнөх байгаа. Энэ л замаар дээрх газрыг залгих вий дээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!