зөвлөгөө

Даруу байх хамгийн сайхан Даварч цалгихгүй хичнээн сайхан Далдаганаж гүйхгүй тогтуун сайхан

ДАРУУ БАЙХ ХАМГИЙН САЙХАН…Даруу байх хамгийн сайхан Даварч цалгихгүй хичнээн сайхан Далдаганаж гүйхгүй тогтуун сайхан Даналзаж томрохгүй энгийн сайхан Дөлгөөн байх хамгийн сайхан


Дөвчигнөж маяглахгүй намбалаг сайханДүр эсгэхгүй төвшин сайхан Дүйвээж дэлчлэхгүй амгалан сайхан Буйртай байх хамгийн сайхан Бурууд автахгүй жудагтай сайхан Бусадтай барьцахгүй тайван сайхан Булайтаж зүдрэхгүй бардам сайхан Үнэн байх хамгийн сайхан Үргэлжид жүжихгүй үлэмж сайхан Үгэндээ ороогдохгүй үнэхээр сайхан Үйлдэлдээ бүдрэхгүй үлгэрлэм сайханУужуу байх хамгийн сайхан Уурлаж бухимдахгүй налгар сайхан Улайрч тэмцэлдэхгүй дэлгэр сайхан Урваганаж гоморхохгүй тэнэгэр сайхан Энгийн байх хамгийн сайхан Элдвээр чамирхахгүй эгэл сайхан Эзэрхэж дарлахгүй эвтэй сайхан Ихэрхэж цэцэрхэхгүй эрхэм сайхаан Б. Эрдэнэтуяа 2021.9.10

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!