зөвлөгөө

Гэр хороололд ч тансаг амьдарч болдог гэдэгийг харуулсан мундаг хөдөлмөрч гэр бүл

Гэр хороололд байрны айлаас илүү тохилог орчинд амьдарч болно. Үүнийг батлах нэгэн эмэгтэйн постыг сонирхуулъя. “САНАА, үлгэр авч хэрэгжүүлээрэй гэсэндээ амласан ёсоороо гэрээ танилцуулж байна. Манайх гэр хороололд амьдардаг. “G” хороололд яагаад орон сууц шиг амьдарч болохгүй гэж!!!!

Амьдрах орчноо сайжруулая, тохитой тухтай амьдрая гэж чамгүй олон жилийн хөдөлмөрийн үр дүнд бага багаар нь сайжруулсаар байгаад ийм болгосон. Өөрийн гэсэн хашаа газартай бол ЭЗ-ийн бололцоотой үедээ бага багаар сайжруулснаар нийтийн орон сууцнаас дутахгүйгээр түүнээс илүү том цэлийсэн орон зайд хүссэн интерьер засвараа хийн амьдарч болхоор болжээ.

Манайх гүний худагтай цэвэр бохироо хувьдаа шийдсэн (өнгөрсөн намар), Бүрэн цахилгаанаар халдаг. Өвөлдөө цахилгааны зардал багадаа 300000- ихдээ 900000 гардаг, зундаа 80000-180000 гардаг. Өөр зардалгүй, урсгал зардал бага сага гардаг.

Энэ 2 давхарлуугаа гардаг шат


Байшин: хоёр давхар 12*12м хажуу тийш өргөтгөл хийсэн нийт 300мкв, хоёр давхар нь үндэсний хэв загвар бүхий найман ханатай сийлбэртэй гэрийг канад технологийн дагуу ханыг босгож хийсэн. Монгол хүний өв соёлыг дээдлэн хүндэтгэж үр хүүхэддээ зааж сурган зан заншлаа өвлүүлэн үлдээх туйлын зорилготой.

Цаана харагдаж байгаа өрөө бол унтлагын өрөө энэ байшингын хамгын жижиг өрөө


Дөрвөлжин байшинд хийсэн болхоор 4 булангийн өрөө бүгд тус бүр ашиглагддаг. Гэрийн хийц бүгд модон гар сийлбэр, 2012 онд ашиглалтанд орж өдий болтол амьдарсаар л байгаа. Нэг давхар нь орчин үеийн хэв загвар бүхий классик тохижилттой сая өнгөрсөн намар засвар хийгдэж энэхүү өнгө төрхөө олсон. Зочны өрөө, гал тогоо, үүдний хэсэг, ариун цэврийн өрөө байдаг. цэлийсэн сайхан өрөөнүүд байгаа.

Яг энэ байршлын эсрэг талд төв хаалга байгаа. Гадна талаасаа хоёр давхарлуугаа шууд ордог хаалгатай


(Урд жилүүдэд бүх өрөө 2 давхарт байршдаг байсан. Яагаад энэхүү постыг оруулсан бэ гэхээр та ч бас өөрийн эзэмшил газраа өөрийн хүссэнээр барилга байшин барьж болно шүү, санаа авч хэрэгжүүлээрэй гэсэн зорилготой юм шүү дээ.

Залуу гэр бүлүүд маань 8 хувийн зээл авч багахаан талбайтай орон сууцанд амьдрах гэж бүү тэмүүлээрэй. Өөрсдийн гараар бүтээж сайхан амьдраасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Энэ жил хашааныхаа тохижилтонд онцгой анхаарна.

Энэ хаалга доошоо нэг давхар луугаа бууна


Туршлага байгаа учир янзын гоё болгоноо гээд л төлөвлөчөөд байгаа. Ханьтайгаа ажлынхаа хажуугаар сайхан болгоноо л гэж ярилцаад байгаа ккк.

Үүдний өрөөнөөс орж ирдэг хаалга

Бүх зүйл нэг дор бүтчихдэггүй учир боломж гарангуут л нэг нэгээр нэмж хийгээд л байгаа. Ээжүүд минь хэрэгтэй зүйлс байвал Санаа аваад хэрэгжүүлээрэй, Амжилт

Мөрөөдлийн гал тогоо. Өрөө том учир тавилганууд нилээн том


Гал тогоо хоол идэх хэсэг. Халуун ам бүлээс гадна зочид нилээн ирдэг учир томоо ширээтэй

Үүдний хэсэг


Байшингын урд шууд хоёр давхар луу ордог хаалгатай


Гадна сүүдрэвч нийлээн том бараг 20 оод хүн орох байх


Энд боловсон 00 байгаа Нохойны үүр, ангилсан хог хаягдал хийх өрөө бас гаргасан


Хашаагаа л одоо янзын гоё болгоно доо

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!