зөвлөгөө

Завхан аймагт байдаг энэ цуутай хүнийг Данзан гэдэг. Гартаа эрдэмтэй, манхагтаа эмтэй гаргуун сайн бариач.. Хэрвээ Та..

Завхан аймагт цуутай энэ хүнийг Данзаннойв гэнэ. Гартаа эрдэмтэй, манхагтаа эмтэй гаргуун сайн бариач. Элэгний хавдар эмчилгээгүй болсон, дөрвөн мөч нь мэдээ алдсан, гэдэс нь цэрийгээд хагарахаа алдсан, нарийнтсан зэрэг олон хүний аминд орж, түмэн олонд буянаа түгээж суугаа буянтан билээ.

Өнгөрсөн жил би энэ буянтнаас 14 жил өвдсөн нуруундаа тан залаад, олон эмчийн гар дамжиж үжирссэн марль шиг болсон бие маань арга орж, эдгэх сайжрахын зөнгөөр алга хавсран шүтэж явах болсон юм. Өнгөрсөн жил би энэ буянтнаас 14 жил өвдсөн нуруундаа тан залаад, олон эмчийн гар дамжиж үжирссэн марль шиг болсон бие маань арга орж, эдгэх сайжрахын зөнгөөр алга хавсран шүтэж явах болсон юм.


“Дахин нэг жил тан залвал нуруу чинь ор мөргүй эдгэнэ” гэсэн тул ээждээ ч мөн тан залаад баярлаж явна. Р. Данзаннойв гуай Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жигдээгомбо гэдэг маарамбаас эм барих эрдэм өвлөж авсан гэдэг.

Тэр хүн нь баригдаж 10 жил хоригдсон, эрдэм ихэт ламба гуай байж. Данзаннойв гуайг бага жаахан байхад тэр маарамба түүнд нэгэн тан уулгаж, насан турш эрүүл саруул явах зам мөрийг нь заасан гэнэ. “Энэ танг жилдээ нэг хүртээд байвал хүн чинь 250-280 наслах учиртай гэсэн юм” гэж өгүүлэв.

Хүнийг удам судраар нь, яс үсээр нь зүслэх энэ хүний цээжинд домог хуучийн өв сан бий ажээ. Өнөө их л сайхан зантай олон сайхан хууч дэлгэв. “Чи таргалаад бна гэж бодож бна уу, хавантай буй хэрэг”, “Кофе орж ирснээс болоод манайхан сахараар их өвчлөх боллоо.

Нойр булчирхайны үрэвсэл удахаараа сахар болчихдог шүү, анхаарч яваарай” хэмээн сургав. Энэ буянтан Завхан аймгийн Тосонцэнгэлээс холгүй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Согоот багт түмэн олонд увидас эрдмээр гайхагдан амьдардаг байна. Чемодан дүүрэн тантай, чадал эрдэм бүрдсэн маарамба та минь уртын урт наслаж, ядарсан олныг ивгээж хайрлаарай. Баярлалаа.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!