зөвлөгөө

У.Уранчимэг: Намайг хөгшин гэдэг хүмүүст хэлхэд..Би ХӨГШИН биш. Би дөнгөж 50 настай. Одоо л жинхэнэ амьдрал минь эхлэх гэж байна. Мундаг жүжигчинд АЗ ЖАРГАЛ ХҮСЭЭРЭЙ..

Дайчин, шаргуу зантай гэдгээ уран бүтээл ба амьдрал дээрээ ч олонд батлан харуулдаг МУГЖ У.Уранчимэг нь сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэгт маргах хүн байхгүй. Урнаа гэгдэх дайчин бүсгүйн биеэ зөв авч яваа байдал, аливаад хандах хандлага нь олон олон залууст үлгэр жишээ болох нь дамжиггүй хэрэг билээ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!


Түүний гоолиг сайхан биеийн нууц нь “Эрүүл амьдралын хэв маяг”-ыг өөртөө хэвшүүлж чадсан бөгөөд “Эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн”-ийг өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болгож чаджээ. Мөн үүн дээр нэмэгдэн “Залуучуудын эрч хүч энерги, аливааг хийж бүтээе гэсэн хүсэл тэмүүлэл” нь түүнд цэнэг өгч чаддаг гэнэ.

Жүжигчин бүсгүйг “Холливудын од Селин Дион, Женнифер Лопез” гэх сайхан бүсгүйчүүдтэй мөр зэрэгцүүлэн жишиж болох бөгөөд эдгээр алдартнууд нас бол тоо гэдгийг өөрсдийн гоо сайхнаар илтгэн харуулдаг юм.

Уранчимэг нь олон нийтийн цахим сүлжээнд идэвхтэй нэгэн бөгөөд өөрийн хуудсаараа дамжуулан “Би хөгшин биш шүү дээ. Дөнгөж 50 нас хүрч явна. Одоо л жинхэнэ амьдрал эхэлж байна” хэмээн эерэг сайхан бодлоороо олон нийтийн хайр хүндэтгэлийг хүртжээ.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!