зөвлөгөө

Би тэр хүнтэй биш ээж дүүтэй нь суучихсан юм шиг амьдарсан

Ээжийн эрх танхил охин би энэ хорвоод баймгүй амьдралынхаа хамгийн том а.лдааг хийсэндээ одоо ч ха.рамсаж барамгүй. 10 жилийн жаахан охин байхдаа өөрөөсөө ах залуутай танилцаж өөрийнхөө бүхий л нандин эрхэм гэсэн зүйлээ зориулж билээ. 1р курсийнхээ зунаас хамт амьдарч эхэлсэн. Миний нул.имс дүүрэн 7 жил минь эхэлсэн. Ээжээсээ зөрөн байж тэр хүнийг сонгож энэ

дэлхийд намайг төрүүлэх гэж өсгөх гэж хүнээс дутаачихгүй юмсан гэж сүүдрээсээ харамлан байж өсгөсөн охин нь боловсролгүй мэргэжилгүй хүмүүжилгvй му.угаар хэлбэл энэ хорвоогийн хамгийн а.дгийн а.рчаагүй эрийг амьдралынхаа ханиар сонгож энэ дэлхийд тэр хүнээс өөр хүн байхгүй мэт аашилж ээжийнхээ өөдөөс сөргөөн байж суухад, миний муу ижий яасан их гомдож сөхөрч уйлсан болдоо гэж бодохоор зүрхийг минь зүгээр л сийчих шиг. Ижий минь намайг тэр хүнээс


салгах гэж мөн ч их хичээсэн дээ даан ч би салаагүй ээж минь надад наад хүн чинь чамайг хэзээ ч хайрлахгүй дээ миний охин минь үр минь чи ийм хадам ээжтэй мөн ч олон шөнийг нойтон дэртэй угтана даа гэж нулимс дүүрэн нүдээр өөдөөс минь хараад хэлэхэд би үгүй энэ хүн шиг энэ хүний ээж шиг сайн хүн байхгүй гэж хэлээд хаалгаа саваад гарж билээ. Ээжийнхээ үгнээс гардаггүй бүх болсон зүйлээ ээж

дүүдээ хэлдэг тийм л хүнтэй суусанаа хожуу ухаарсан даа. Би тэр хүнтэй биш ээж дүүтэй нь бас амьдардаг мэт үргэлж амьдралд оролцож голоор минь хов хутгаж ардуур минь хавь ойрынхоо бүх л хүнд муулж намайг муулаад зогсохгүй гэр бүлийг минь муулдаг байсан байна лээ. Гэхдээ л би тэвчсээр л тэр хүний хажууд байсаар л

байсан анх ээжийнхээ дэргэд намайг зо.дож байхад ээж нь юу ч хийхгүй болио боль гээл зогсож байсан. Мөн ч олон удаа тэр хүнд зодуулж хар.аалгаж хэлэх хэлэхгүй үгээр хэлүүлдэг байлаа. Хамт амьдраад 5жилийн дараа би хөөрхөн хүүтэй болсон ээж нь намайг

жирэмсэн 7сартай тогоо шиг том гэдэстэй байхад минь наад хүүхдээ авхуулвал таарна гэж миний зүрхэнд зүгээр л х.утгаар дүрэх мэтээр тийм а.ймшигтай үгийг хэээв нэг хэлээд сууж байсан. Би гомдооод уйлахаас өөр юу ч хийж чаддаггүй сул дорой л нэгэн байлаа. Орондоо уйлж ээжийн минь хэлсэн үнэхээр үнэн байжээ, энэ миний сонгосон сонголт минь гэж шүдээ зуугаад тэссээр л байв. Хүү маань ч төрлөө ээж маань завгүй ажил ихтэй болохоор хэд хоног асарч

байгаал ажилдаа явлаа төрөөд 7ч хоноогүй байхдаа өөрөө хүүхдийнхээ даавууг угааж орой нь хамаг бие минь янгинаж ү.хэх шахаж билээ. Хүү маань 7-8сартай л байсан байх тэр хүн намайг цохиж зодо.ж над рууу элдэв му.у м.уухай үгийг харамгүй хэлж байлаа. Хүү маань айгаад уйлахаар нь хүүгээ аваад тэврэхэд минь

хүүгийн минь жижигхээн гар миний нүднээс асгарах нулимсыг арчих тэр л үед би ухаарсан. Одоо л би энэ хүнэээс явахгүй юм бол миний хүү амьдралд ийм хүний дэргэд яг л ийм л хүмүүжил авна. 20жилийн дарааэнэ хүний оронд миний хүү айлын ээж аавдаа эрхэлж өссөн тэр эрх танхилхан охиныг ингэж зовооно тийм болохоор би

хүүгийнхээ ирээдүйн төлөөө ийм мун.хаг аавтай элэг бүтэн амьдарч байснаас аавгүй ч гэсэн хүүгээ ухаантай хүмүүжилтэй өсгөсөн нь дээр гээд тэр хүнэээс нэг мөр салахаар шийдсэн. Энэ 7жилийн га.шуухан зовлонг давах тийм амар байгаагүй ээ тэр хүнээс хуу.ралт хар.далт бүх л зүйлийг мэдэрсэн дээ. Ээжийхээ үгийг үрс олон минь шүтэж сонсож яваарай.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!