зөвлөгөө

Гадныхан Монгол залуусын жагсаалыг харчаад ийнхүү гайхан бичжээ… ТА ДАРЖ ОРООД..

Сүхбаатарын талбайд өчигдөр /2022.04.07/ “Монголдоо сайхан амьдаръя” уриатай залуусын тайван жагсаал зохион байгуулагдсан. Уг жагсаалыг гадны хэвлэлүүд ингэж мэдээлжээ.Монгол залуус өчигдөр буюу 2022.04.07-ны өдөр нийслэл хотын төв талбайд цугларч, хойч ирээдүйнхээ төлөө нэгдлээ. Тэдний жагсаал цуглаан шөнө дөл болтол үргэлжиллээ.Нийслэл хотын өнцөг булан бүрээс ирсэн залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, тайван жагсаалд нэгдэв.Талбай дундуур өнгөрч буй залуус “Эх орондоо амар амгалан байж, ажил хөдөлмөртэй, эрүүл орчинтой, эрүүл саруул сайхан амьдралыг хүсэж байна!” хэмээн хашгирч байв.

Тэд “Бид эх орондоо сайхан амьдрахыг хүсэж байна!” гэсэн лоозонтойгоор жагссан байна. Мөн жагсаалын үеэр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хүртэл дуут дохио өгч залуусыг үзэл бодлоороо дэмжиж буйгаа мөн илэрхийлсэн үйл явдал боллоо. Монгол залуус ийнхүү тайван жагсаал зохион байгууллаа. Тэдний эрх баригчдад хүргүүлсэн гол уриа нь “Ажлаа хий!” байв. Энэ уриа бол Монгол Улсын Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид зориулагдсан уриа байлаа. Залуус төрийн удирдлагуудыг ажлаа зөв хийхийг шаардав.

Эх сурвалж: Canews

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!