зөвлөгөө

Та нарыг дэлхий яаж даадаг юм бэ. Өнөөдөр Монгол улсад…(ЗААВАЛ УНШ)

Өнөөдөр Монгол улсын аль нэг өнцөг буланд хоол тэжээлийн дутагдалтай, тураалтай, туранхай хүүхдүүд байсаар байхад зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаа нь маш эмгэнэлтэй юм. Энэ нийгэмд эрсдэл үүсгэж шудрага бус хуваарилалт хийж байгаа төрийн албан хаагчид болон дарга нар мөн түүнд нь хамрагдсан ч хүүхдэдээ өгөх хоолоо архиар солиод уучихдаг эцэг, эхчүүдээ та нарыг дэлхий яаж даагаад байдаг юм бэ.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Энэхүү зураг дээрх хүүхэд одоогийн монголын ирээдүй болсон хойч үе юм.
Африкийн аль нэг орны хүүхэд биш. Зүгээр л монгол улсын иргэн ийм байгаад голоо ортол гомдож байна. Биднийг дэлхий яаж даадаг юм бэ.

#НҮБХС-ийн дэмжлэгтэйгээр #НЭМГ-аас нийслэлийн хэмжээнд “Хоол тэжээлийн цочмог дутал”-тай бага насны хүүхдүүдийг илрүүлэн, эмчилгээнд хамруулах ажлыг эхлүүлээд жилийн хугацаа өнгөрчээ. Нэг ч болтугай хүүхдийн жинг 500граммаар ч болтугай нэмэгдүүлэх гэж бид зорин, олон хүн хүч хөдөлмөрөө зориулан ажилладаг юм Үүнийгээ их буянтай ажил хийж бгаа гэж бид итгэдэг.. их л хэрэгтэй ажил гэж боддог.. (харин зарим нь хоолыг нь булааж иддэг юм бна, итгэмгүй..)

(Бага насны хүүхдийг ийм бдалд хүргэх нилээдгүй шалтгаан бдаг боловч хамгийн гол шалтгаан нь “хоол тэжээлийн цочмог дутал” юм.  Гэтэл байртай, хаустай, 2 машинтай, 200 малтай ард иргэд идэш уушаа шингээх гэж хөдөлмөрлөж байн. Мөн зарын чанартай мэдээ хэлэхэд эргэн тойрон, ойр хавь, хөрш айлд чинь жингийн алдагдалтай хүүхэд байвал #өрх, #дүүргийн эрүүл мэндийн төвдөө заавал хандаарай гэж дамжуулаарай.

Жич:Бодит бдал ийм байгааг л илэрхийлсэн юм..
Ямар нэг тусламж, дэмжлэгийн утга санаа агуулаагүй болно‼️
Энэ ажил маань манай Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үндсэн ажлын 1 тул бид хийсээр л байх болно..
Харин ийм ажил хийгддэгийг иргэд болоод бусад төрийн байгууллагууд мэдэж уялдаа холбоогоо сайжруулаасай хэмээн хүсч бна..

Related Articles

Back to top button
error: Content is protected !!