зөвлөгөө

Би хөдөөний охин болохоороо эрт гэрлэсэн. 18 настайдаа нутгийнхаа нэг малчин залуутай суусан юм…

  • Би хөдөөний охин болохоороо эрт гэрлэсэн. 18 настайдаа нутгийнхаа нэг малчин залуутай суусан юм.

Mанай нөхөр мал гэхээсээ илүү хот суурин газар бараадах дуртай хүн байсан юм. Манай ээж, түүний ээж хоёр нэг ангийн хүүхдүүд болохоор хоорондоо жигтэйхэн найзууд. Манай хадам талынхан мал хуй сайтай ер нь чинээлэг хүмүүс л дээ. Тэгээд хоёр ээж ярилцаж байгаад биднийг хот оруулж, аятайхан хашаа, байшин авч өгөхөөр болов оо. Би амьдралдаа тохиолдсон нэг ай.мшигтай зүйлийг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Бид хотод орж ирээд ээжүүд аятайхан хашаа, байшин эрж их удав. Би бараг сарын дараа төрөх гээд байдаг.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Гэтэл 100 айлд хадам ээж “Нэг хашаа, байшин хям.дхан оллоо” гэсээр орж ирлээ. Тэгээд очиж үзэхээр болов. Хашаа нь их том юм. Ногоо энэ тэр тарьж байсан ул мөр байна аа. Гаднаасаа байшин нь үнэхээр том харагдлаа. Үүдэн дээрээ сонин х.ятад үсэгтэй улаан зүйл наасан харагдана. Тэр байшинг харангуутаа яагаад ч юм миний дотор нэг л ха.чин болсон. Гэхдээ тухайн үедээ байшингаас биш жирэмсэн болохоороо тэгж байна гэж бодоод өнгөрсөн юм. Байшинд ороход дотор нь а.ймаар хүйтэн байлаа. Гал тогоо, үүдний өрөө, том өрөө бас хоёр ч жижиг өрөөтэй юм байна.

Үүдний өрөөгөөр яваад баруун талд гал тогоо, эгц чигээрээ унтлагын өрөө, зүүн талд том өрөө, том өрөөн дундуур чигээрээ гараад цаана нь тэр хоёр жижиг өрөө байлаа. Би “За, яахав өөрийн гараар цэвэрлэж, тохижуулъя” гэж бодож байлаа. Тэр өдөржингөө л тавилгаа оруулж байрлуулав. Аав, ээж нар явцгааж, нөхрийн ах маргааш нь бас туслахаар үлдсэн юм. Бүгдээрээ том өрөөнд унтахаар болов. Би тэр дороо унтаад өгч. Гэнэт хэн нэгний хаш.гирах дуунаар сэрлээ. Босч гэрэл асаагаад хартал нөхөр диван дээр явган суучихсан байх юм. Жижиг өрөөнөөс Батаа гарч ирээд юу болсоныг асуув.

Нөхөр маань толгойгоо сэгсрэхээс өөр юу ч хэлсэнгүй. Би түүнийг х.ар дарж з.үүдэлж дээ л гэж бодоод өнгөрлөө. Гарч бие зас.чихаад иртэл тэр унтаад өгсөн байв.Өглөө би түүнээс юу болсныг асуухад нөхөр маань “Нэг юм зүүдэлсэн. Яг юу гэдгээ санахгүй байна” гэлээ. Ингээд бараг сар шахам болов. Энэ хугацаанд шөнөөр өрөөнд ямар нэг юм сонсогддог байсан ч нойрон дундаа тэр бүр анзаарахгүй өнгөрнө. Харин энэ хооронд нөхөр бид хоёрын харилцаа зөөлөн хэлэхэд үнэхээр а.ймшигтай боллоо.Тэр а.ймаар их ар.хи уудаг болж, гэртээ ирэхээ ч болив. Тэгэхээр нь би аргагүйн эрхэнд түүний эгчийг дуудсан юм.

Хамт ханиндаа хонох гэж тэр шүү дээ. Ганцаараа а.йгаад байлаа. Хоёрдугаар сард би охин төрүүлэв. Эмнэлгээс гараад хоёр хоносон ч нөхөр бас л дахиад ирж хоносонгүй. Одоо байсан бол би түүнийг гэрээсээ х.өөх байсан. Харин тэгэхэд би гэртээ суугаад л хүлээдэг байлаа. Хайртай юм чинь гээд. Нэг шөнө хадам эх, дараагийн хоёр шөнө эгч нь надтай хонодог байлаа. Бусад өдөр нь тэд нар ажилтай байсан юм. Бүх л өдөржингөө би хүүхдээ хооллож, хуурайлж өнжинө. Харин шөнө болохоор хүүхдээ өвөртлөөд л унтана. Нэг удаа яг ингээд унтах гэж байтал үүдний өрөөнд ямар нэгэн чимээ гарав.

Сайн сонсох гэсэн ч зурагтны дуу с.аад болоод сонсогдсонгүй. “За, тэгж санагдсан байлгүй” гэж би өөрийгөө тайвшрууллаа. Өрөөнд зурагт асаалттай, галд хийсэн мод чад падхийж, уг нь зүгээр байх хэдий ч нуруу х.үйт даасаар л байлаа. Тэгээд охиноо унтуулчихаад түүнийг орон дээр тавихаар диванаас өндийтөл үүдний өрөөнд үнэхээр ямар нэг зүйл сонсогдох нь тэр. Зүрх па.лхийгээд, дотор минь үнэхээр хачин болж, айсандаа би уйлж эхэллээ. Охиноо тэврээд хөнжил доогуур нуугдан суугаад чимээгүй болоосой хэмээн з.албирч байлаа. Гарч бие засмаар байсан ч а.йдас үүнээс хүчтэй байсан тул би суусаар байлаа.

Яаж гэдгийг мэдэхгүй ч би унтаад өгсөн байсан юм. Нүдээ нээхэд аль хэдийнэ гэгээ оржээ. Хамгийн түрүүнд санаанд орж ирсэн зүйл бол зүү.дэлсэн байна гэх бодол байлаа. Босож том өрөөнөөс гараад хариугүй хаш.гирчихсангүй. Үүдний өрөөний хивсэнцэрийн үзүүр сөхөгдсөн байлаа. Би очоод түүнийг хөлөөрөө тэнийлгэтэл шалан дээр пад хийн үзүүр нь ойчив. Тэгэхэд л шөнө яг энэ чимээг сонссоноо би ойлголоо. Би ёстой жинхэнээсээ а.йж, ухаан м.эдрэлгүй болов. Хамгийн эхэнд орж ирсэн бодол бушуухан эндээс З.УГТААХ… Намайг авч явах юмаа цуглууж байтал манай ах ороод ирэв.

Би ч түүнийг тэвэрч аваад урьд шөнө юу болсон тухай ярьж гарлаа. Мэдээж, тэр итгэсэнгүй. Бүр намайг до.оглож инээв. Дараа нь найз хүүхнүүд маань ирлээ. Сүүлдээ би өөрөө сөхөөд ха.ясан байх гэж өөрийгөө тайвшруулахад хүрлээ. Гэвч орой болж, шөнө ойртох тусам миний итгэлтэй байдал алгуур холдсоор… “Намайг ганцааранг нь битгий үлдээгээрэй” гэж тэднээс гуйлаа. Харин найз нар яалт ч үгүй явахаар болж, ах минь үлдэхээр болсон юм. Тэгээд түүнийг нэг өрөөндөө хонооч гэж гуйв. Ахдаа шалаар ор засч өгөөд өөрөө охинтойгоо санаа амар унтахаар хэвтлээ. Үүдний өрөө, гал тогоонд гэрлээ зориуд асаалттай үлдээлээ.

Охиноо хөхүүлэнгээ чимээ чагнасан боловч чив чимээгүй л байлаа. Тэгээд дөнгөж зүүрмэглэж эхэлтэл нөгөө хачин чимээ дахиад сонсогдов. А.йснаасаа болж арай л солиорчихсонгүй. Ахыгаа дуудах гэсэн боловч чадсангүй. Хамаг бие хөшөөд надад захирагдахаа больжээ. Гэвч хамаг хү.чээ гаргаж байгаад ахыг дуудсан ч тэр сэрсэнгүй. Нэг унтахаараа үхэр б.уугаар б.уудсан ч сэрэхээргүй унтдаг хүн л дээ. Тэгэхээр нь би арай ядан түүнийг хөлөөрөө түлхлээ. Түүнийг нэг юм сэрээж аваад “Сонсож байна уу?” гэж шивнэвэл тэр сонссон бололтой нүдээ арчиж байна. Тэгээд дөхөж ирээд орон дээр сууж, “Энэ юу вэ?” хэмээн шивнэв.

Харин манай өрөөнд хаалганы оронд том хөшиг унжуулсан байсан юм. Угаасаа тийм байсан л даа. Солиогүй орхичихсон юм. Гэнэт бид хэн нэгэн байгаа нь илт мэдэгдэх сүүдэр тэр хөшгөн дээр тусахыг олж харав. Би а.йснаасаа болж ү.хэх шахаж байлаа. Тэгтэл ах “Энэ хулгайч юм болов уу?” гэж байна. Тэгснээ “Н.овш гэж, ү.хсэнийнх нь хулгайч байх вэ дээ. Би өөрөө түгжсэн юм чинь” гэж өөртөө хариулах нь сонсогдов. Хөшиг гэнэт нээгдэж би ухаан алдан унав. Ахыг хацар руу алгадаж эхлэхэд би ухаан орж, охиныхоо уйлахыг сонслоо. Би охиноо тэврэн авч өөртөө наагаад юу болсныг асуухад ах дү.лийртэл чанга хашгирсан гэлээ.

Охин минь сэрээд уйлж, би ухаан алдан унасан байхыг хараад хацар руу сэргээх гэж а.лгадсан гэнэ. Түүнийг энэ бүхнийг ярьж байхад би нөгөө ХӨШГИЙГ харж байлаа. Тэр нээлттэй байсан юм. Тэгээд би тийшээ хуруугаараа зааж байсан ч юм хэлж чадахгүй байлаа. Гэхдээ охиндоо хөхөө өгч у.йлахыг нь болиулах гэж оролдов. Ах “За, ингэе. Цөмөөрөө хувцаслаж Нараагаа аваад (Нараа гэж манай охины нэр) эндээс явцгаая!!!” гэв. Гэвч эндээс зу.гтаах амаргүй байлаа. ТЭР ЮМ яг гарах зам дээр байгаа. Дараа нь тэр цонхыг сандлаар х.ага ц.охих гэсэн боловч цонхны цаана төмөр тортой учир гарах ямар ч арга байхгүй байлаа.

Тэгээд орон дээрээ чимээгүй сууцгаав. Тэгэнгүүт бид хэн нэгний алхааг сонслоо. Би тэвчсэнгүй чангаар у.йлав. Бид ТҮҮНИЙГ наашаа ирж байгааг нь мэдэж байлаа. Гэнэт өрөөнд а.ймаар хүйтэн болж, ямар нэг юмны эсвэл хэн нэгний а.ймаар, үгээр дүрслэхийн аргагүй дуу чихэнд хангинав. Бид орон дээрээс үсрэн бослоо. Би охиноо чанга тэврээд сө.гдөн сууж мэддэг бүх маань мэг.зэмээ уншиж, Бу.рхан багшид з.албирч харин ах зүгээр л нүүрээ алгаараа дараад сууж байлаа. Гэв гэнэт хав халуун гал өмнөөс үлээх шиг огцом дулаахан болов. Ах “Хурдан хувцаслаарай” хэмээн хаш.гирч би охиноо тэвэрлээ.

Бид хэд үүдний өрөөнд хар хурдаараа ортол тэнд ёстой тэмээ туйлаад хаячихсан юм шиг болгожээ. Ханын цаасыг урж, үүдний хивсэнцэрийг хуу татаж, өлгүүрээс хамаг юм авч шидэлсэн байлаа. Хүүхдээ тэвэрсэн байсан тулдаа л тэнд ухаан алдаад ойччихсонгүй. Хаалганы түлхүүр авахаа мартсан байсан тул ах ганцхан т.ийрээд онгойлгож, хамаг хувцас хунар нь цуварсан ухаан сөхөөгүй хоёр юм 100 айлын гудамжаар гүйсээр зам дээр гарч, шөнийн таксиг барихаар зогслоо.С.огтуу г.алзуу юмнууд гэж бодсон уу машин зогсохгүй нэлээд удав. Тэгээд гурвуул ямар ч байсан нэг машинд сууж аваад Баянхошуунд байх ахынд очиж нэг юм аврагдаж билээ.

Маргааш өглөө нь шууд Г.андан, бас хадам ээжийг хөдөөнөөс дуудуулж тран.шейнд орсон хүүг нь хүлээлгэж өгөх, хэнээс тэр а.ймаар байшинг авсан зэрэг асуулт асуух янз бүрийн төлөвлөгөөг манай хамаатнууд гаргав. Га.нданд очиход “Бу.зартсан байна” л гэж хэллээ. Миний нөхөр байсан хүнийг “Нарантуул”-ын б.өбөөчид дундаас ах маань олж хүчээр халуун усанд оруулж, хувцаслаж бэлдлээ. Хадам ээж ч ирэв. Тэр хачин болсон хүүгээ харан уйлах, загнах хослож сургаал айлдаж гарав. Харин би тийм болсон хүнтэй эргэж нийлэхийг бодсонгүй. Энэ бүхний эцэст хадам ээж минь өөрөө б.уруутай болж таарлаа.

Хааяа ээжийн хэлдгээр хэтэрхий нарийн хадам маань ганцаараа амьдарч байгаад ү.хсэн х.ужаагийн хашаа, байшинг хамаатных нь нэг хүнээс бараг үнэгүй авсан юм байжээ. Нөхрийн хувьд эхний долоо хоног зүүдэнд нь тэр байшингийн эзэн гэх нэг ху.жаа өвгөн ирж, үүдний өрөөнд шалан дор б.улаастай хувинтай зоосны араас х.ятад а.рхи гарган уулгадаг байсан гэнэ. Хэрэв тэр үед мань эр тэрийгээ хэлсэн бол би итгэх байсан болов уу даа. Одоо бол итгэж байна…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!