Цагдаа бүсгүй гудамжнаас олсон нялх хүүхдийг хөхүүлсэний дараа түүний амьдрал эрс өөрчлөгдөхөд хүрч …

Сайн цагдаа нар бол бидний орчин үеийн баатрууд юм. Тэд олон нийтэд үйлчилж, бид бүгдийг хамгаалдаг. Аргентинаас ирсэн нэгэн эмэгтэй цагдаагийн хувьд, энэ нь эхийн сүүгээ өөр хүний нялх хүүхэдтэй хуваалцсан ба энэ үйлдлээсээ болж тэрээр албан тушаал ахихад хүрсэн байна. Цагдаагийн офицер Селесте Аяла нь Беунос Айрес дахь Сор Мария Людовица-гийн хүүхдийн эмнэлэгт хуваарилагджээ. Тэнд байхад нь эмнэлэгт ‘үнэртэй, бохир’ хүүхэд ирсэн бөгөөд, дараа нь хүүхэд өлсөж байгааг мэдээд түүнийг хооллохоор шийджээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Мэдээллийн дагуу бид хүүхэд ирсэн хойноо зовж шаналж уйлж байсныг олж мэдсэн. Эмнэлгийн ажилчид туйлын завгүй байгааг хараад Аяла хүүхдийг тэвэрч, хооллохын тулд эмч нараас зөвшөөрөл хүсчээ. ‘Зөвшөөрөл олгогдсон ба Аяла хүүхдийг тэвэрч, хөхүүлж эхэлсний дараа хүүхэд тэр даруй уйлахаа больсон’ гэж DailyMail бичжээ. ‘Би түүнийг амандаа гараа хийж байхад нь өлсөж байгааг анзаарсан. Тэгээд би түүнийг тэвэрч, хөхүүлэхийг хүссэн’ гэж Аяла хэлэв.
Эх сурвалж: Facebook: Тэрээр: ‘Энэ бол маш гунигтай мөч байсан, түүнийг харах миний сэтгэлийг эмзэглүүлсэн. Нийгэм хүүхдүүдэд тулгараад байгаа асуудалд мэдрэмтгий байх ёстой, энэ үргэлжлэж болохгүй юм.’ гэж нэмж хэлсэн юм. Аяла-гийн найз Маркос Хередиа энэ агшны зургийг авч, интернетэд байрлуулсан бөгөөд тэндээс интернетэд цацагдав.
Эх сурвалж: Facebook Эцэст нь энэ түүх нь мэдээ болж чаджээ.
Эх сурвалж: CBSN: Хүмүүс Аяла-г ‘хайрын агуу дохио’ гэж магтахаа зогсоож чадсангүй.
Эх сурвалж: CBSN: Эмнэлгийн ажилтнууд хүүхдийг ‘халтар’ гэж тодорхойлсон ч цагдаа эмэгтэй үүнд дургүйцээгүй. Түүнээс гадна баатарлаг үйлдэл нь түүнийг албан тушаал ахихад хүргэсэн! Эх сурвалж: Кристиан Ритондо / Твиттер:Буэнос-Айресийн Аюулгүй байдлын сайд Кристиан Ритондо дараа нь энэ түүхийг сонсоод Аяла-г офицероос түрүүч хүртэл дэвшүүлэхээр шийджээ.
Ритондо Twitter дээрээ: ‘Өнөөдөр бид цол ахиулсан тухайгаа мэдэгдэхийн тулд, нялх хүүхдийг хөхүүлж байсан офицер Селестийг хүлээн авлаа. Хүүхдийн уйлах дууг тайвшруулж чадсан, хайрласан тэр дохио зангаагаар бид түүнд биечлэн талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Бидний бахархуулдаг цагдаа, бидний хүсч буй цагдаа.’ Үүний зэрэгцээ Аяла чөлөөт цагаараа гал унтраах ангид сайн дураараа ажилладаг болохыг бид бас олж мэдсэн.