зөвлөгөө

Г.Ганхүү: Төрийн далбаагаа эвхээд чемодамандаа хийчихсэн ахиж гаргахгүй.

“Токио 2020” зуны олимпын нээлт Японы нийслэл Токио хотын “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-д VIP зочид, төлөөлөгчдөөс өөр үзэгчгүй зохион байгуулагдсан.Гэтэл нээлтийн үеэр “Монгол Улсын төрийн далбаа”-г барьсан иргэд олимпын нээлт болж байгаа “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-нд ирж, манай улсын төрийн далбааг мандуулсан нь шууд дамжуулалтын үеэр нэлээдгүй удаан үзэгдсэн.

Харин далбаа мандуулсан монгол иргэдийг олимпын нээлт болж байсан цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргасан гэх албан бус мэдээлэл байна.

Харин тус иргэдийн дунд Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, НИТХ-ын төлөөлөгч асан, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч Г.Ганхүү байсан талаар эх сурвалж мэдээлсэн.

Тэгвэл Г.Ганхүү, “За өглөө босоод ирсэн чинь Стадионоос хөөгдсөн гэх хэрэгт унасан байна. Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх. Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг, хүмүүс маш ихээр сонирхдог, хаанаас ирсэн зургаа хамт авахуулъя гэх мэт.

Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй, хэн ч тэнд орилж хашхираагүй, хэн ч стадионоос хөөгдөөгүй. Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан. Олимпын үеэр ийм л байдаг. Ийм илт худал мэдээлэл түгээгээд байгаа сайтуудыг ойлгохгүй байна. Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чимодамандаа хийчихсэн ахиж гаргахгүй ккк. Уржигдар ногоон паспортын х.э.р.э.г.т, өчигдөр Стадионоос хөөгдсөн х.э.р.э.г.т өнөөдөр яах юм бол” гэжээ.

Харин энэ тухай Дагвадорж аваргын цахим хуудас дээрх олимпын архитекторыг магтсан нийтлэл доор нэгэн хүн “Монголчууд гэхээрээ л ямар ч мэдрэмж ёс зү.йгүй ганцаараа нээлтэн дээр далбаагаа өргөж байх юм. Ичиж байна” гэх утгатай сэтгэгдэл бичсэний хариуд Дагвадорж аварга “Ер нь яадаг юм!” хэмээн уурсаж хариулжээ.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!