зөвлөгөө

Моллаей Саеидын гэр бүлийг барь цаалсан эмгэнэлт түүх

2020 Токиогийн олимпод Монгол улсыг төлөөлөн оролцох анхны гадаад бөх буюу иргэншилээ солисон Моллаей Саеидын тухай олон сонирхолтой баримт бий.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд зарлиг гаргаж, Иран улсын иргэн, жүдо бөхийн дэлхийн аварга Моллаей Саеидийг өөрийнх нь хүсэлтээр Монгол харьяат болгосон юм.

Моллаей Саеид нь 1992 онд Иран улсад төрсөн бөгөөд жүдо бөхийн +81 кг-ийн жинд дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртэж байсан алдартай тамирчин ажээ. Тэрээр өнгөрсөн оноос БНХАУ-д болсон “Мастерс” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох эрхээ авч байсан юм.

Түүнийг төрөлх эх орноо орхин өдгөө Монгол улсын иргэн болсон түүхийг мэдэх хүн цөөн бөгөөд Монгол улсын иргэн болох хүртэлх замнал маш ээдрээтэй. Ираны Засгийн газраас улс төрийн шалтгааны улмаас тамирчдаа Израилын бөхчүүдтэй барилдахыг хатуу хориглосон юм . Өмнө нь Ираны тамирчид Израилын бөхчүүдтэй барилдахаас аль болох зайлсхийж, заримдаа албаар жингээр хасагдан, гэмтэл авсан мэт жүжиглэж, эхний шатанд ялагдах зэрэг арга хэрэглэдэг байжээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос /ОУЖБХ/ Ираны жүдо бөхийн холбооны гишүүнчлэлийг дөрвөн жилийн хугацаагаар хасчээ.

2019 оны ДАШТ-ий үеэр Ираны Засгийн газраас өөрийн тамирчин Саид Моллаиг Израилын тамирчинтай барилдуулахгүйн тулд ялагдахыг шаардаж, түүний гэр бүлийг бар ьцаалсан юм. Засгийн газрынхаа шаардлагыг хүлээж аваагүй Сайд Моллай эх орондоо буцалгүй явсаар Монгол Улсын иргэншил авсан билээ.

Ираны засгийн газрын энэхүү үйлдлийг ОУЖБХ эсэргүүцэж 2019 оны аравдугаар сард Ираны жүдо бөхийн холбооны олон улсын тэмцээнд оролцох эрхийг тодорхойгүй хугацаагаар хассан ч Спортын арбитрийн шүүхээс энэхүү шийдвэрийг хүчингүй болгосон.

Тэгвэл энэ удаад Олон улсын жүдо бөхийн холбоо Ираны жүдо бөхийн холбоог 4 жилийн хугацаатай эрхийг нь хаслаа. Ингэхдээ “IJF-ийн дүрэм, олимпын үзэл санааг удаа дараалан зөрчсөн” гэсэн тайлбарыг албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Тэгвэл Монгол Улсын иргэн болсон Моллаей Саеидад Асашорюү Д.Дагвадорж гурван өрөө байр бэлэглэж байгаагаа албан ёсны сошиал хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Тэрбээр “Монгол Улсын иргэн MOLLAEI SAEID. Саеид Моллаейд миний зүгээс 3 өрөө байр бэлэглэснээ илэрхийлж байна! Таньд спортын өндөр амжилт хүсье! Монгол Улсын төлөө зүтгэе!” хэмээж байсан юм

Related Articles

Back to top button
error: Content is protected !!