Хотоос гарсан хүмүүсийг оруулалгүй, зун дуустал онц байдал зарлах санал гарчээ

Засгийн газрын шийдвэрээр баяр наадмын үйл ажиллагаа цуцлагдсан ч 9 хоногийн амралтыг хэвээр батласан билээ. Зуны дэлгэр цагаар олдсон энэ завшааныг ашиглахыг хүссэн олон мянган хүн хөдөө орон нутаг руу цувсаар байна.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Монголчуудыг хошин шогийн мэдрэмжтэй ард түмэн гэдэг. Хэдийгээр 2 жил шахуу цар тахлын аюул дунд айдастай амьдарч байгаа ч хошин шогийн мэдрэмжээ алдсангүй. Сүүлийн өдрүүдэд сошиал сувгуудаар хамгийн олон хүнд хүрч, олон хүн хуваалцсан хошигнол бол яах аргагүй хотод үлдсэн хүмүүсийг егөөдсөн доорх хошигнол байлаа:
UB-д үлдсэн хүмүүсийг 3 ангилна.1. Машин байхгүй2. Мөнгө байхгүй3. Царай байхгүй
Тэгвэл хотод үлдсэн хүмүүс ч бас мөчөөгөө өгөлгүй хариуг нь барьж байна.
Олон хүн хотоос гарсан дээр нь зун дуустал онц байдал зарлаад нэг хэсэгтээ цөөхүүлээ сайхан байя, гэсэн егөөдөл олон хүний дэмжлэгийг авч байна.
Бүтэн жилийн турш замын түгжрэлд өдрийн ихэнхийг өнгөрөөж стрессдэж бухимддаг олон хүн, амралт зугаалгаар хотоос гарч чадаагүй ч илт сэлүүхэн болсон хотын замын ачаар сохорсон биш завшиж байгаагаа хэлж байна.
Тухайлбал:
Buyanjargal JargalSaikhanОлдсон боломжийг ашиглаад сайхан л байна. Салхилмаар байвал түгжрэхийн зовлонгүй юм чинь хотоосоо зайдуухан гарчаал. Оочерлохгүй, түгжрэхгүй, бухимдахгүй хотод үлдсэн хэд маань ч жаргажийн дооо
Tsengel RB7 сарын 11. Гэрээ сахиад хөдөө явалгүй үлдсийн.7 сарын 12. Тэгсэн чинь байрандаа манайх бараг ганцаараа байгаа юм биш үү? Байраа харж байгаа.7 сарын 13. Энэ хотхонд ер нь манайхаас өөр айл байна уу? Хорооллоо манаж байгаа шүү.Маргааш аягүй бол дүүргээ манах юм байна л даа.
Tsengel RB9ц ·Хотод үлдсэн.130км замыг 5-6 цаг туулмааргүй байсан болохоор, колонк дээр 2 цаг очерломооргүй байсан болохоор, байгалийн үзэсгэлэнт газар оччихоод зах дээр явж байгаа юм шиг олон хүнтэй шахцалдаж, түлхэлцэх нь холгүй байхыг хүсээгүй болохоор үлдсэн.Яадын, өөрийн бодол өөртөө зөв.
гэх эргээр бичиж байна