зөвлөгөө

Топ модель П.Одгэрэлийн нууц ноён Бажигийн аав Л.Батжавын гэр бүл

“Наян жилийн туршлага, насан туршийн хэрэглээ” – гээрээ гоёдог АПУ-гийн Л.Батжав захирлыг цэмцгэр дэгжин эр гэдгийг хүрээнийнхэн нь хүлээн зөвшөөрдөг.

Монголын хүсэмжит 10 бүсгүйн жагсаалтыг бахархалтайгаар манлайлж буй “Мөнхийн залуу нас” өргөмжит топ модель П. Одгэрэлтэй ил далд нэр холбогдсоор ирсэнд нь одоо хууль ёсны гэргий нь ч цочирдохоо больсон гэдэг.

Өндөр боловсролтой, харьцааны соёл гаргууд, хаанаас нь ч харсан жентельмен энэ эр уг нь хорь гаруй жил ханилсан, эмч мэргэжилтэй намбалаг сайхан гэргийтэй.

Гэргийнх нь буянтай, аашных нь сайхантайг шагшсан улс олон юм билээ. Хувийн лаборатори эрхлэн ажиллуулдаг энэ бүсгүйг хамт олныхоо хайрыг татсан, хаа ч явсан бэлэг сэлт тараасан цай цүү болсон сэтгэл татам эмэгтэй гэдэг.

Тиймдээ ч Л.Батжав захирал найз нөхдийнх нь ярьдгаар гэрээсээ гадуур хооллодоггүй, гэргийнхээ хоолоос өөрийг амсдаггүй нэгэн биз ээ.

Ийм халамжит гэргийнхээ хайранд умбасан АПУ-гийн дэд захирлыг топ модельтой багагүй хугацаагаар дотносон сэтгэл алдарсанд нь харамсах хүн ч олон. Дотны холбоогоо бусдаас нуух нь бүү хэл, харин ч хос хувцсаар ижилсэн гоёж олны дунд хөтлөлцөн гүйцгээх нь эгээ л 18-тууд шиг харагддаг байсан нь тэртээ 10 гаруй жилийн өмнө өнгөрчээ.

Ямартаа ч цуутай сайхан найз бүсгүйтэй, ялдам халамжит гэргийтэй түүнд олон эр атаархдаг гэдэг.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!