зөвлөгөө

Сайн аавыгаа алдсан тэдэнд бурхан дахин нэг сайн аав заяажээ

2014 онд Хэн нэгэн хөрөг нэвтрүүлэгт таксины жолооч Т.Даваасүрэн оролцсоноор ард түмэн түүнийг сайн аав гэдгээр нь мэдэх болсон билээ. Түүний ярьж байгаа хийж байгаа үйлдэл бодож явдаг зүйл гээд үнэхээр мундаг хүн байсан юм. Харамсалтай нь 2016 онд тэрээр хүнд өвчиний улмаас харамсалтайгаар нас барсан юм.

Эхнэр Д.Амаржаргал нь нөхрийнхөө гэгээн дурсгалд зориулж Сайн аав хэмээх киног хийлгэх санаачлагыг гаргасан гэдэг. Тус киног үзсэн хүмүүсийн сэтгэгдэл үнэхээр өндөр байсан юм. Цэл залуухан насандаа хажуу дах том түшигээ алдаж олон хүүхэдтэйгээ үлдэх түүнд тэнгэр нурах шиг л болсон. Гэсэн хэдий ч тэр бууж өгөлгүй үнэхээр дайчин байж хүүхдүүдээ өсгөж өдийг хүртэл сайхан амьдарлын төлөө хичээж яваа мундаг эмэгтэй.

Түүний гэр бүл дахин нэг шинэ хуудсыг нээж элэг бүтэн амьдралд хөл тавьжээ. Хөөрхөн бяцхан хүүтэй болж хүүдээ Э.Батхолбоо хэмээх нэрийг хайрласан байна. Энэхүү нэрийг өгөх болсон шалтгаан нь аав болон ах эгч нараа хооронд нь холбож гэр бүлдээ гэрэл гэгээ болж ирсэн учраас ийнхүү нэрийджээ.

Г.Энхмандахын гэр бүл үргэлж ярилцаж асуудлаа ойлголцлоор шийддэг. Г.Энхмандахын тухайд гэр бүлийн сэтгэлзүйч мэргэжилтэй учир хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлголцоход хялбар байдаг талаараа ярьж байлаа. Хүүхдүүдийг нас насаар нь , ааш зангийн онцлогоор нь харьцах нь хүүхдээ гомдоохгvй, үл ойлголцолд хүргэхгvй байх давуу талтайг хэлж байгаа юм.

Том охин Д.Энхжингийн тухайд Сити их сургуульд Жүжигчин мэргэжлээр суралцаж байгаа бөгөөд ирэх есдүгээр сард хоёрдугаар курст орно.

Дунд охин Д.Эмүжин гэрийнхээ ажилд туслалцаж, дүүгээ харах, хоол ундаа хийх ажлуудыг хийдэг талаар ярив.

Том хүү Д.Мөнхжингийн тухайд энэ жил 10 дугаар ангийн сурагч. Даруухан, хичээлдээ маш сайн талаар аав нь хэлж байсан юм. Д.Мөнхжин гадаадад суралцах төлөвлөгөөтэй байгаа талаараа ярив.

Бага дүү нарынх нь тухайд бяцхан Батхолбоогоо харж, хичээлээ хийж, тоглож цагийг өнгөрөөдөг байна. Гэр бүл бүхэн аз жаргалтай, элэг бүтэн, эвтэй найртай, хайраар дүүрэн байх болтугай. Та бүхэндээ эх үрсийн баярын мэндийг дэвшүүлж байна.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!