зөвлөгөө

Н.Өнөрцэцэг “ТҮНЭР ХАРАНХУЙ” шоуныхныг ш.үүхэд өгнө

Боловсрол телевизийн хамт олон “Fremantle” компанийн албан ёсны эрхтэйгээр “Түнэр ха.ранхуй” хэмээх шоуг 5-р сарын 9-нөөс эхлэн ням гараг бүр хүргэж байгаа.

Монголд анх удаа хийгдэж буй энэхүү шоу нь оролцогчдоо тас ха.ранхуй орчинд оруулан амьтай, амьгүй эд зүйлсийг таалгана. Энэ төрлийн нэвтрүүлгийг бүтээхэд технологийн шийдэл хамгийн чухал. Шоунд инфраред гэрэл таньдаг шөнийн камерыг ашигласан бөгөөд оролцогч тус гэрлийг харж чадахгүй ч камерт харагддаг онцлогтой. Дэлхийн 20 оронд хийгдсэн шилдэг шоуны хөтлөгчөөр Я.Учрал ажиллаж байгаа. Түнэр харанхуй орчинд өөрийн төсөөлөлтэйгөө нүүр тулж, а.йдсаа даван туулахаар олны танил оролцогчид өрсөлдөж байгаа юм. “Түнэр ха.ранхуй” шоуны баяр наадмын өдрийн ээлжит дугаарт нь сэтгүүлчид оролцлоо. Энэ удаагийн дугаарт Монгол Комент нэвтрүүлгийн хөтлөгч Батбилэг, Ийгл телевизийн хөтлөгч Цандат, Өрөг.mn сайтын үүсгэн байгуулагч Болортуяа, Заригийн Өнөрцэцэг нар оролцлоо.

Сэтгүүлчид айхгүй асуулт тавьж иргэдийн мэдэх гэснийг олонд хүргэдэгч харанхуйгаас бол сүнсээ зайлтал айдаг нөхөд гэдэг нь харагдлаа. Мэдээж харанхуйд ямар нэгэн зүйлийг гар болон амаараа тэмтрэхэд зүгээр л төсөөллийнхөө айдастай нүүр тулдаг байх. Аливаа зүйл тодорхойгүй байдаг нь өөрөө айдас юм. Эхний улирлын сүүлийн дугаарын ялагчаар Өрөгийн Болороо шалгарлаа.

Харин ай.мшиггүй зоригт Өнөрцэцэг маань эхний даалгавраа гүйцэтгэхгүй, а.йдсаа давахыг хүсэхгүй байна, тиймээс нэвтрүүлгээс гармаар байна гэлээ. Нэвтрүүлгийн зүгээс түүнд хариу өгөхгүй удахад нэвтрүүлгийн хамт олныг хэрвээ энд амьтан байвал ТА НАРЫГ Ш.ҮҮХЭД ӨГНӨ ШҮҮ хэмээн сү.рдүүлээд авлаа. Манай хүн ш.үүхээр явсаар байгаад муу зан сурчээ юм л бол ш.үүх гэдэг болсон бололтой.

Related Articles

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
error: Content is protected !!