зөвлөгөө

Эцэг эхчүүдэд 300.000₮ тараана харин энэхүү мөнгийг болзол хангасан эцэг эхчүүд авах ажээ.

Боловсролын салбарын цахим шилжилтийн талаар БШУЯ-наас өнөөдөр мэдээлэл хийв. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

Сайд Л.Энх-Амгалан “Сургуулийн өмнө боловсрол олгох нас 3-5 нас байдаг. 0-2 насны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан тохиолдолд хөгжлийн асуудал яригдана. Боловсролын багц хуулийн гол зорилт нь сургуулийн өмнөх боловсрол гэдэг нь 3, 4, 5 настай хүүхдийг оруулна.

Түүнээс биш ясли болон хүүхэд харах тогтолцоог халж, 0-3 насны хүүхдээ эцэг, эх өөрсдөө харна гэдэг нь буруу ойлголт.

Иймд 2 настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй гэдэг яриа гарсан нь бол буруу ойлголт. Цэцэрлэг өөрийн хүчин чадал, боломжоос хамаараад өдөр өнжүүлэх, ясли нээж болно.

Ингэхдээ сар бүр 110-120 мянган төгрөгийн хувьсах зардлыг эцэг, эхчүүдэд олгоно. Мөн цалинтай ээж хөтөлбөрийн хүрээнд 0-3 насны хүүхдээ харж буй ээжүүдэд 50,000 төгрөг өгч байгаа.

Үүн дэр нэмээд сар бүр хүүхдийн 100,000 төгрөг өгч байгаа. Эдгээрийн дүнд 0-3 насны хүүхдээ харж буй эцэг эхчүүдэд сард 250,000-300,000 төгрөгийн тэтгэлгийг төрөөс олгож байна.

Энэ мөнгөөр эцэг, эхчүүд хүүхдээ харах уу эсвэл яслид төлбөрөө төлөөд хүүхдээ харуулах боломжийг олгоё гэж байгаа юм. Таван нас сургуулийн өмнөх боловсролын нас учраас цэцэрлэгт 100 хувь хамруулах зорилт тавьж байгаа” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!