зөвлөгөө

Цэнхэр Ягаан тасалбартай иргэдийн 700 гаруй сая төгрөгийн үлдэгдэл байгаа тул та ЭНДЭЭС өөрийнхөө хувьцааг шалгаарай.

Цэнхэр тасалбартай эсэхээ цахимаар шалгах боломжтой.

Thank you for reading this post, don't forget to subscribe!

1991-1994 оны их хувьчлалаар 407 улсын их үйлдвэр хувьчлагдаж иргэдэд цэнхэр,ягаан тасалбар олгосон байдаг. Үүний дараа зарим хувьцаат компаниуд ашигтай ажиллаад иргэддээ ногдол ашиг тараасан байдаг. Мөн татан буугдсан бол ногдол ашиг тараасан байдаг. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-өөс хийсэн судалгаагаар ногдол ашиг авсан гэдгээ мэдэхгүй 236 мянган иргэд байгаа юм.

1991 оны хувьчлалаар тараагдсан цэнхэр, ягаан тасалбараа зарим иргэн гээгдүүлсэн, аль эсвэл ямар хувьцаа авснаа санахгүй байх тохиолдол элбэг байдаг. Тиймээс иргэд цэнхэр, ягаан тасалбарынхаа учрыг олохоор Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийг ихээр зорих болжээ. Учир нь хөрөнгийн зах зээл хөдөлгөөнд орж иргэдийн сонирхлыг татах болсонтой холбоотой. 1991-1994 оны хувьчлалын үеэр тухайн өрхийн тэргүүн, эхнэр болон хүүхдээ өөрийн нэрийн дор хамтран эзэмшигчээр бичүүлэн, данс нээлгүүлсэн тохиолдол элбэг байдаг байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!