Цасан шуурганд төөрсөн залуу өөртөө байсан бүх доллараа шатааж амьд гарчээ

Ким Ён Чун нь цасан шуурган дунд ууланд 2 өдрийг өнгөрүүлсэн байна. Тэрээр АНУ-ын Вашингтон мужийн Маунт Рейнтийн дархан цаазат газраар хийсэн аялалын үеээрээ салхинд цохигдож багийн гишүүдээсээ салсан гэнэ. Өндөр уулын хаа нэгтээ хоёр хоногийг ганцаар өнгөрүүлэх хугацаандаа Ким даарахгүйн тулд хуурай навч, хогнуудаа шатааж байсан бөгөөд яваандаа бүүр өөрийн оймос болон биедээ авч явсан бүх доллараа шатаасан байна.Аврагчид түүнийг 2 өдрийн дараа олоход Кимийн биеийн байдал хэвийн эмнэлгийн тусламж шаардлаггүй хэмжээнд байжээ. Тэрээр дулаацахын тулд маш их хөдөлж шөнийн цагаар салхинаас зугтаж мод бараадан хоноглож, эхнэрийнхээ талаар бодож, өөрийгөө саунд орж байна мэтээр төсөөлж байсан нь амьд үлдэхэд ихээхэн нэмэр болсон гэж тэрээр хожим дурссан аж.
Thank you for reading this post, don't forget to subscribe!