АРД ИРГЭДИЙНХЭЭ ӨР, ЗЭЭЛИЙГ НЭГ УДААДАА ТЭГЛЭЖ, ШИНЭ ГАРААНААС БҮГДИЙГ ЭХЛЭНЭ.

- АРД ИРГЭДИЙНХЭЭ ӨР, ЗЭЭЛИЙГ НЭГ УДААДАА ТЭГЛЭЖ, ШИНЭ ГАРААНААС БҮГДИЙГ ЭХЛЭНЭ.
МҮХАҮТ-аас “Эдийн засагт дахин сэргэлт хийе” нөлөөллийн ажлыг эхлүүлжээ. Цaр тaxлын улмаас эдийн засаг нь уналтад орж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эхэлсэн учраас төрөөс ямар нэг байдлаар бодит том дэмжлэг хэрэгтэй байгаа хэмээн тус танхимын тэргүүн О.Амартүвшин онцолж байсан юм. Тиймдээ ч энэхүү нөлөөллийн аянаар дамжуулан эдийн засагт дахин сэргэлт хийхийн тулд аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өрийг тэглэх байдлаар өршөөл үзүүлж, шинэ гараанаас эхлэх боломж олгохыг уриалжээ.
Thank you for reading this post, don't forget to subscribe!
Тэрээр, энэ талаар хөндөхдөө “Цaр тaxлын улмаас xөл xopигдож эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй, удаан хугацааны турш сул зогссон ААН, татвар төлөгчид дахин сэргэхгүйгээр бизнесээ хааж, дaмпyyрлаа зарласаар байна. Нийгмийн даатгалын санд 190 тэрбум төгрөгийн өp үүссэн. Нийт 50 мянга орчим ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 55 гаруй хувь нь өpтэй байна. Банкны шалгуурт тэнцэхгүй байгаа эдгээр өpтэй компаниуд хэрхэн сэргэх вэ?
Засгийн газрын хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хөтөлбөрт (3 хувийн зээл) хамрагдах боломжгүй байгаа юм. Татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, ААН-үүдийг нэг удаа ӨРШӨӨЖ дахин шинэ гараанаас эхлэх, үйл ажиллагаа нь хэвийн горимд шилжих нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна” хэмээжээ. Шинэ Ерөнхийлөгч минь ард иргэдийнхээ өр, зээлийг нэг удаадаа тэглэж, шинэ гараанаас бүгдийг эхлүүлэх асуудал дээр анхаарч үзэж иргэд дээ ээлтэй шийдвэр гаргаж өгөөч.
