Баян аав Ядуу аавын талаар ойлголтыг 5 минутанд

Энэ удаагийн дугаараар Роберт Киосакийн бичсэн БАЯН ААВ, ЯДУУ ААВ-ын талаар тайлбарлах болно оо. Уг номыг уншиж байгаагүй ч гэсэн урьд нь дор хаяж нэг удаа баян аав ядуу ав гэсэн нэрийг нь бол сонсож байсан байх аа.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Анх 1997 онд бичигдсэнээс хойш жил болгон хэвлэгдсээр байгаад дэлхий дахинаа нийт 32,000,000 ширхэг борлогдсон байдаг. Баян ядуу, аав нь өөрөө 14 цуврал номоос бүрддэг ба миний хувьд хамгийн өгөөжтэй гэж бодсон эхний 2 номыг сонгосон байгаа шүү. За товчхондоо юуны тухай ном бэ гэвэл баян болоход зайлшгүй шаардлагатай мөнгөний мэдлэг буюу санхүүгийн боловсролыг олгосон ном юм. Та магадгүй баян болохыг хүсдэггүй байж болно. Үгүй ээ мөнгө нээх их чухал биш ээ. Аз жаргалтай л байвал. Гэхдээ бид алхам тутамдаа мөнгөтэй харьцдаг. Би яаж мөнгө олж, юунд мөнгөө зарцуулах вэ гэсэн сонголтыг өдөр болгон хийдэг. Уг сонголтыг тань зөв хийхэд тусалж, таны цаашдын 20, 30, 40, 50 жилийн амьдралд мөнгийг харах өнцгийг гайхалтай хэлж өгдөг ном юм.
За тэгэхээр уг ном нь яаж өрнөдөг юм бэ гэвэл. Номны зохиолч робот Киуозаки өөрөө уг номын гол дүр болдог робертод, баян, ядуу гэсэн хоёр аав байдаг байсан юм. Төрсөн аав нь Чикаго их сургуулиудыг тэтгэлгээр төгсөөд докторын зэрэг хамгаалсан. Харин нөгөө аав нь найзынх нь аав нь байсан бөгөөд дөнгөж наймдугаар ангийн боловсролтой шууд ингээд сонсохоор докторын зэрэг хамгаалсан аав нь баян юм шиг санагдаж магадгүй ч яг үнэндээ эсрэгээрээ юм. Докторын зэрэг хамгаалсан аав нь цалингаас цалингийн хооронд амьдарч, ядуу аав болсон байдаг бол харин наймдугаар ангийн боловсролтой аав нь хавайн хамгийн баян хүн болсон байдаг. Ядуу аав Робеpтод байнга ингэж захидаг байсан.

Мөнгөнд дурлана гэдэг бол чөтгөрийн урхи юм. Чи сайн их сургуульд орох ёстой, сайн ажилд орох ёстой. тэгээд тогтвортой амьдрах ёстой. Харин баян аав ингэж хэлдэг. Мөнгө дутагдана гэдэг бол чөтгөрөө урхи юм. Чи сайн сурах ёстой ажлыг биш боломжийг атга. Тэгээд эрсдэлийг хянаж, дааж сур. Эндээс харагдаж байгаагаар. Энэ хоёр аав Робертод мөнгөний талаар цааш хийгээд амьдралын талаар зааж өгдөг байсан зүйлс нь тэс ондоо байсан юм. Тухайн үед бага ангийн сурагч байсан Роберт хүү жинхэнэ аавыгаа биш найзынхаа аав буюу баян ааваас юм сурч авахаар шийдсэнээр энэ ном эхэлдэг. Номны гол агуулгадаа орохоос өмнө БАЯН гэдэг тодорхойлолтыг та бүхэндээ нэг ойлголтод хүрсэн нь зөв байх. Баян аав, Ядуу аав дээр юу гэж тодорхойлдог юм бэ гэвэл санхүү болон цаг хугацааны хувьд эрх чөлөөнд хүрсэн буюу өөрөөр хэлбэл бүтэн жил ямар ч ажил хийхгүй, дэлхийгээр аялсан ч ямар ч асуудалгүй хүнийг баян хүн гэнэ.
Тэгэхээр бидний баян гэж ярьдаг өндөр албан тушаалтай, сайн цалинтай. За жишээлбэл нэг компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал байлаа гэж бодоход бүтэн жилийн турш ямар ч ажил хийхгүй юм бол мэдээж санхүүгийн асуудал тулгарна. Роберт Киуозакийн хувьд авч үзвэл ялгаагүй ядуу л хүн юм. Хүн болгон мэдээж амраад гэр бүлдээ цаг заваа зарцуулаад хүссэн газар луугаа аялмаар л байгаа. Гэхдээ ажил хийхгүй юм бол ямар ч орлогогүй болох гээд байдаг. Харин цаана нь хэсэг бүлэг хүмүүс бид нар чинь өдөржин шөнөжин ажил хийхгүй мөртлөө хүссэн зүйлээ авч, хүссэн зүйлээ хийх эрх чөлөөтэй байгаад байдаг. Ийм боломжийг юу бий болгож байгаа юм бэ гэвэл тухайн хүний санхүүгийн боловсрол юм. Баян болмоор байгаа юм бол? Мэдээж мөнгөний талаар суралцах ёстой. Мөнгө санхүү гэхлээр нэг их хэцүү сонсогдож байж магадгүй.
Та мөнгөний талаар хэр их ойлголттой вэ гэдгийг тодорхойлох ганцхан асуулт танаас асууя: Таны худалдаж авсан байр таны эд хөрөнгө мөн үү? Мэдээж та юу яриад байгаа юм мэдээж миний эд хөрөнгө заруул зарчин, банканд өгөөд зээл авчиж болно гэж бодож байгаа бол тa мөнгөний талаар төдийлөн ойлголтгүй байгаа гэсэн үг. Хөрөнгө гэдэг нь таныг унтаж байхад халаасанд тань мөнгө оруулж ирж байдаг нэмэх урсгалтай зүйлийг хэлнэ. Харин эсэргээрээ унтаж байхад таны халааснаас мөнгө гаргаж байдаг зүйлийг хасах урсгалтай зүйл гэнэ. Үүнийг өр төлбөр гэж тодорхойлсон. Жишээ нь та байраа лизингээр худалдан авч сар болгон төлбөр төлдөг бол өр төлбөр харин өөрийн байраа түрээсэлж сар болгон мөнгө авдаг бол нэмэх урсгал буюу хөрөнгө гэнэ. Ялангуяа Монголчууд бид юун дээр алддаг вэ гэвэл. За байртай болчлоо, машинтай болчлоо одоо энийгээ томсгоно гээд явчихдаг энэ нь өрөөс өрийн хооронд үүнийгээ төлөхийн төлөө амьдранa. Роберт Киуозаки энэхүү амьдралыг хулганы зам гэж нэрлэдэг. Баян болон ядуу хүний хувьд сэтгэлгээны онцлог гарж ирдэг. Баячууд эхлээд өөрийнхөө суурийг босгосны дараа тансаг эдлэл рүү гүйдэг. Мөнгө орж ирсэн бол үүнийг яаж эргэлдүүлэх вэ гэдгийн боддог. Харин ядуучууд мөнгийг юунд үрэх талаараа боддог. Тийм учраас өөрсдийнхөө шуналыг дарч миний яг одоо авах гэж байгаа зүйл надад эд хөрөнгө болох уу, үр төлбөр болох уу гэдгээ тунгаах хэрэгтэй.

Яг юу эд хөрөнгө болох вэ гэвэл:
- үл хөдлөх
- үнэт цаас бонд
- хувьцаа
- хугацаатай хадгаламж
Эдгээр нь мөнгөнөөс мөнгө бий болгодог. Үүнийг баян аав хэлэхдээ: Баячууд мөнгөний төлөө ажилдаггүй. Мөнгө баячуудын төлөө ажилдаг. Иймээc ажил ганц мөнгө олох ганц арга биш. Тиймээс сарын сүүлээр гар дээр ирдэг цалингаа дэмий зүйл авахад зарцуулаx уу? аль эсвэл өөртөө хөрөнгө оруулах зүйлд зарцуулах уу? гэдгээ бодох хэрэгтэй гэсэн сэтгэлгээ суулгаснаар та баян болох боломжтой. Баян болоход санхүүгийн боловсрол чухал хэдий ч баян хүн шиг сэтгэдэг mindset-тай байхад болно. Баян аав ингэж хэлсэн байдаг: Дампуурал гэдэг бол түр зуурынх, Ядуу гэдэг бол үүрдийнх. Ядуу гэдэг сэтгэлгээ бол бидний далд ухаанд сууцан байдаг. Уг сэтгэлгээнээсээ гарья гэж бодохгүй бол хэзээ ч мөрөөдсөн амьдралаараа амьдарч чадахгүй. Үргэлжлэл бий…
Таньд бага ч болов хөрөнгийн талаар мэдлэгтэй болоход тань тусалсан бол бусаддаа түгээж, манай хаягт Like дарж нэгдээрэй Баярлалаа