7сарын1 нээс 60хоног хатуу хөл хорио тогтооно гэв эсэргүүцэж байвал шэйр хий

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Онцгой комисс хуралдаж, гурав хоногийн хатуу хөл хорио тогтоожээ. Тухайлбал, 2021 оны зургадугаар сарын 22-25-ны өдрийн 06.00 цаг хүртэл хугацаанд тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас бусад явган болон автомашины хөдөлгөөнийг хязгаарласан байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд сүүлийн өдрүүдэд Covid-19 цар тахлын халдвар эрчимтэй нэмэгдэж буй. Энэ сарын 10-ны өдөр 42, 11-ний өдөр 26 тохиолдол бүртгэгдсэн бол 12-ны өдөр 54 тохиолдол бүртгэгдэж, нийт х.а.л.д.в.а.р авсан хүний тоо 568 болоод байгаа аж.
Thank you for reading this post, don't forget to subscribe!Үүнтэй холбоотойгоор аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна.
Орон нутагт халдварын тохиолдол энэ долоо хоногт маш өндөр бүртгэгдсэн учраас иргэд та бүхэн вакциндаа идэвхтэй хамрагдаж хөл хорионы дэглэмийг чанд баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас хүсч байна. Одоогоор нийслэл болон орон нутагт хөл хорио тогтоох асуудал яригдаагүй байгаа бөгөөд халдварын тархалт өндөр байгаа сумдын хэмжээнд тодорхой арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа аж.
Коронавирус халдварын улмаас зөвхөн зургадугаар сард 164 хүн, нийт нас баралт 447 хүрсэн муу мэдээтэй өдрүүд үргэлжилж байна. Цар тахал гамшигт хүрсэнд эрх мэдэлтнүүдийн бодлого, шийдвэр шууд буруутай гэж болохоор байна. Учир нь шагнал, сонгуулиас болж Монгол Улс эдийн засаг, эрүүл мэндийн хувьд маш хүнд үеийг даван туулж байна. Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс эрүүл мэндээ аврахын тулд хөл хорихыг, эсрэгээрээ эдийн засагчид хөл хорих хэрэггүйг сануулсаар. Гэтэл энэ хүнд цаг үед хөл хорино, хорихгүй гэсэн хэрүүл дээрээ ч доороо ч үргэлжилж байна.
Тэгвэл өнөөдөр өглөө “Монгол тв” өөрийн албан ёсны цахим хуудастаа “7 сарын 1-нээс эхлээд 60 хоногийн турш хатуу хөл хорио тогтоохыг дэмжиж байна уу?” гэх санал асуулга авч эхэлсэн байна. Товчхондоо, Соёлын сайд Ч.Номин “Монгол тв” -ээр дамжуулан олон нийтийн сошиалыг тандах тандалт судалгаа хийж байгаа гэж хардлага бий болох шив. Өөрөөр хэлбэл, УОК, Засгийн газар тодорхой нэг шийдэлд хүрч, иргэдийн эргэлзээг тайлах шаардлагатай байна. Хөл хоривол хориод, үгүй бол түүнийгээ тодорхой мэдээллэх ёстой. Сошиалыг тандах биш тодорхой шийдвэр гаргана.